Zhang Zetian-gerlew
Залуу тэрбумтан Чжан Зэтянь, Хятадын тэргүүн баянтай хуримлав

Хүн хэдий их хөдөлмөрлөнө, төдий чинээ амжилт дагуулдаг хэмээдэг. Ххичээл зүтгэлийнхээ хариуд улсынхаа тэргүүн баячуудын нэгээр тодорсон нэгэн бүсгүй танилцуулъя.

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 25 настай Чжан Зэтянь /Zhang Zetian/ БНХАУ-ын хамгийн залуу эмэгтэй тэрбумтнаар тодорчээ. 2009 онд түүний “Kawaii” гэсэн бичигтэй аяга барьсан зураг нь түүнийг Хятад даяар маш их алдартай болгожээ.

Тэрээр 2011 онд Цинхуа их сургуульд элсэж БНХАУ-ын тэргүүлэх байгууллагад ажиллах урилга авч байсан бөгөөд түүнээс жилийн дараа Нью-Йорк дахь коллежид суралцаж биржд ажиллаж байсан юм. Түүний ирээдүйн нөхөр Чжанаас 19 насаар ах бөгөөд тухайн үед бидэнд ямар ч хайр дурлалын асуудал байхгүй, зүгээр л нэг ангийнхан гэж мэдэгдэж байсан юм.

Zhang Zetian-01
Залуу хамгийн залуу тэрбумтан Чжан Зэтянь

Түүний нөхөр, Лю Чиандун /Liu Qiangdong/ Хятадын хамгийн баян хүмүүсийн нэг. Тэрбээр цахим худалдааны “JD.com”-ийн үүсгэн байгуулагч юм. Тэрбээр нийт 12.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бөгөөд дэлхийн баячуудын 16-т бичигддэг. “JD.com” нь Хятадын хоёр дахь том худалдааны сайт бөгөөд “Alibaba”-ийн гол өрсөлдөгч аж.

Чжан Зэтянь нөхрийнхөө сайтаас багагүй хувийг эзэмшдэг бөгөөд түүний нийт хөрөнгийн хэмжээ 7.9 тэрбум ам.доллараар үнэлэгддэг.

Тэрбээр “JD.com”-ийн гоо сайхны бүтээгдэхүүний хэсгийг бие даан хөгжүүлсэн учраас нөхөр нь Чжан Зэтянь-ийг компанийн гол хувьцаа эзэмшигч болгожээ. Чжан, Лю нар 2015 оны наймдугаар сард гэрлэсэн бөгөөд 2016 оны гуравдугаар сард охинтой болжээ.

Liu Qiangdong
Лю Чиандун /Liu Qiangdong/ Хятадын хамгийн баян хүмүүсийн нэг

Хэдэн сарын дараа хосууд Австралийн хүүхдийн хоол хүнсний “Bubs” компанид 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн юм. Чжан Зэтянь өдгөө дэлхийн загварын ертөнцийн томоохон тоглогч болсон бөгөөд алдартай загварын брэндүүдийг Хятадын зах зээлд нэвтрүүлэх болжээ.

Мөн тэрбээр олон улсад хүмүүнлэгийн ажил явуулах болсон бөгөөд жил бүр олон сая ам.долларын хандивыг ядуу буурай орнуудад хандивлах болсон тухайгаа мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here