Jujigchin-ma-don-siok
Жүжигчин Ма Дон Сиокийн шинэ дүр "ТЭСРЭЛТ" хийлээ

Солонгосын нэрт жүжигчин Ма Дон Сиокийг Солонгостоо зартай гангстер буюу мафийн боссын дүрээр тэрээр эргэлээ. Тус жүжигчний тоглосон “Train to Busan” киног үзсэнээс хойш, дараагийн удаад ямар дүрээр эргэх бол гэсэн хүлээлт үүсээд байсан нь нууц бишээ. Ихэвчлэн эерэг дүрд тоглодог Ма Дон Сиокийг сөрөг талын гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч болжээ.

Киноны үйл явдлын хувьд товчхондоо Солонгостоо зартай мафийн боссд хэн ч халдаж зүрхэлдэггүй байтал, нэгэн бороотой өдөр түүн рүү нууцлаг нэг хүн хутга далайн дайралт хийх бөгөөд тэрхүү “чөтгөр”-ийг барихын тулд цагдаагийн мөрдөгч, мафийн бүлэглэл хамтран ажиллах өвөрмөц шаардлага үүсдэг. 109 минут үргэлжлэх уг кино бүхэлдээ адал явдал, хөгжилтэй сцениүд, тулаантай тул таныг огтхон ч уйдаахгүй.

Түүнчлэн Өмнөд Солонгос улсад ердөө хоёрхон сарын өмнө буюу 2019 оны 5 дугаар сард нээлтээ хийсэн уг киноны Америк хувилбар нь хийгдэхээр болсон төдийгүй домогт жүжигчин, найруулагч Сильвестр Сталлонегийн студи ажиллана. Ма Дон Сиок нь Америк хувилбарын гол дүрийг ч гэсэн бүтээх юм байна. Дашрамд хэлэхэд Өмнөд Солонгосын хамгийн marketable star болж хувираад буй Ма Дон Сиок нь энэ жил 48 настай, түүний найз бүсгүй нь 17 насаар дүү гэнэ.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here