Ховор тохиож аз ивээж, амьдралаа өөрчлөх боломжтой болжээ. Тэрээр ачааны машин жолооддог бөгөөд Нью-Йорк хотын лотоны түүхэн дэх хамгийн их мөнгийг хожсон азтай нэгэн болжээ.
Ачааны машины жолооч эр 298 сая ам.долларын хонжворын эзэн болсон бөгөөд Нью-Йоркийн лотоны түүхэнд хамгийн их мөнгө хожсон хоёр дахь удаагийн тохиолдол нь энэ ажээ.

Жолооч эр буюу Дэвид Жонсон нь 56 настай бгөөөд АНУ-ын Брүклин хотын оршин суудаг байна. Жонсон 2018 оны 12 сарын 26-нд өөрийн ажлын дэргэдэх шатахуун түгээх газрын дэлгүүрээс сугалаа худалдан авчээ. Лотоны хонжвор нь тун саяхан зарлагдаж, Жонсон орон нутгийн цагаар өчигдөр /201-01-27/ шагналаа гардан авлаа.
Супер азтан болсныхоо дараа Дэвид Жонсон хэлэхдээ:
“Би дахиж ажил хийхгүй, яг одоо ажлаасаа гарч буйгаа хэлмээр байна. Хэчнээн их аз жаргалтай байгааг минь та нар таашгүй”
гэжээ.
Жонсон 16 настайдаа Ямайк улсаас АНУ-д шилжин суурьшиж, тэр цагаас хойш Нью-Йорк мужийн иргэн болсон төдийгүй, сүүлийн жилүүдэд амьдрал нь тийм ч сайнгүй байсан гэх мэдээлэл байна.
Тэрбээр нийт хонжвор болох 298 сая ам.доллароос татвар болон бусад суутгалуудыг төлсний дараа гар дээрээ 114 сая ам.долларыг авах юм.