bakalchuk-wildberiies
Жирэмсний декриттэй байхдаа бизнес эхлүүлж, ТЭРБУМТАН болсон ээж

                    Энэ сайхан бүсгүй бол дөрвөн хүүхдийн ээж, англи хэлний багш. ОХУ-ын түүхэнд алтан үсгээр бичигдсэн хоёр дахь тэрбумтан эмэгтэй. Та гайхаж байна уу. Энэ гайхалтай бизнес эмэгтэйн хэрхэн амжилтанд хүрсэн түүхээс товчхон мэдээлэл хүргэе. 

Татьяна Бакалчук нь 1.9 тэрбум ам.доллараар үнэлэгдэж буй интернет худалдааны “Wildberries” компаний CEO-гоор ажилладаг.

Түүний удирддаг “Wildberries” онлайн худалдааны сайт нь 15.000 нэр төрлийн брэндийг худалдаалдаг бөгөөд ОХУ, Беларус, Казакстан, Армени, Киргизстан зэрэг улсуудаас өдөрт нийт 2 сая орчим хүн тогтмол зочилдог байна.

2018 оны байдлаар тус компани өдөрт л 400.000 захиалгыг гүйцэтгэж байсны дотор хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн, тоглоом, гэр ахуйн бараанууд байжээ.

Wildberries
Татьяна Бакалчук нь 1.9 тэрбум ам.доллараар үнэлэгдэж буй интернет худалдааны “Wildberries” компаний CEO-гоор ажилладаг /2019/

Forbes-ийн зүгээс “Wildberries” компанийн үнэлгээг 1 тэрбум ам.доллар хэмээн зарласан тул хатагтай Бакалчукийг тэрбумтан хэмээн тодорхойлж болно. Тэрбээр компанийнхаа цорын ганц хувь эзэмшигч нь ажээ. Оросын түүхэнд тэрбумтан болж чадсан өөр ганц л эмэгтэй байдаг нь Москва хотын захирагчаар олон жил ажилласан Юрий Лужковын гэргий Элена Батурина билээ.

~Жирэмсний декриттэй байхдаа бизнес эхлүүлж, ТЭРБУМТАН болсон ээж~

2010 онд нөхрийгөө ажлаа өгсний дараа Батурина нь охидынхоо хамтаар Орос улсыг орхин явсан төдийгүй, ОХУ дахь үл хөдлөх хөрөнгөө зарж, олсон мөнгөөрөө Европ болон АНУ-д зочид буудлууд худалдан авсан юм. Одоо тэрбээр Лондон хотод амьдардаг, хөрөнгө нь 1.2 тэрбум ам.доллараар үнэлэгддэг.

Тэгвэл Оросын түүхэн дэх 2 дахь эмэгтэй тэрбумтан болох Татьяна Бакалчук нь 2004 онд 28 настай байхдаа буюу жирэмсний декриттэй, гэртээ сууж байхдаа бизнесийн санаагаа олж, “Wildberries” компаниа үүсгэн байгуулжээ.

Нэг сартай охиноо хараад гэртээ байхдаа, дөнгөж төрсөн нялх хүүхэдтэй эхчүүд дэлгүүр хэсэх, юм худалдаж авахад ямар төвөгтэй байдгийг өөрийн биеэр мэдэрсэн байна.

Wildberries
Тэрбумтан эмэгтэй амжилтад нөхөр Владиславын дэмжлэг маш их байжээ

Улмаар энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор интернет худалдааны “Wildberries” сайтыг үүсгэн байгуулжээ. Түүний нөхөр Владислав нь мэдээллийн технологийн инженерийн ажлаасаа гарч, эхнэртэйгээ хамт бизнест нь хүчин зүтгэх болсон нь томоохон түлхэц болсон юм.

Өдгөө тэдний үүсгэн байгуулсан “Wildberries” нь 18 тэрбум ам.доллараар үнэлэгддэг Оросын нийт интернет худалдааны зах зээлийн томоохон тоглогч болж чаджээ.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here