Дэлхий нийтээр “Energy Drink”-ээс татгалзаж байна
Дэлхий нийтээр “Energy Drink”-ээс татгалзаж байна
АНУ-ын эрх баригчид алкоголь, кофейн зэрэг бодис агуулсан ундааг худалдаанаас эргүүлэн татсаар хэдэн жил өнгөрч байна.
“Energy drink” гэж нэрлэгддэг ийм ундааг ихэвчлэн өсвөр насныхан хэрэглэж, архичин болох сууриа тавьж байна гэж үзэн дээрх шийдвэрийг гаргасан байна. Уг ундааг байнга хэрэглэдэг насанд хүрсэн хүмүүсийн дунд ой санамжаа алдах өвчин жирийн хэрэглээтэй хүмүүстай харьцуулахад олон байгаа нь судалгаагаар батлагджээ.

 

delhii niiteer energy drink ees tatgalzaj bna
Дэлхий нийтээр “Energy Drink”-ээс татгалзаж байна

Нэг аяга ийм ундаанд ижил хэмжээний шар айраг, том аяга кофеноос илүү алкоголь, кофейн агуулагддаг байна. 1960-аад оны үед Японд анх үүсч улмаар дэлхий дахинд тархсан энэ ундааг америкчууд саяхныг хүртэл үнэхээр эрч хүч бэлэглэгч гэж бодож байсан аж.

energy drink
Дэлхий нийтээр “Energy Drink”-ээс татгалзаж байна

Гэвч сүүлдээ тар нь танигдан мэргэжлийн спортын зарим нэг багууд тоглогчдодоо ийм ундаа хэрэглэхгүй байхыг зөвлөх болсон байна. Улмаар энэ ажиллагаа өргөжин лигээрээ хориглох болжээ. АНУ-ын эрх баригчид эрч хүч бэлэглэгчийн нууцыг тайлсныхаа дараа найрлагыг нь нэн даруй өөрчлөхийг томоохон үйлдвэрлэгчдээс шаардаж, худалдаанд байсан алкокоголь агуулсан хүч чадлын ундааг эргүүлэн татах шийдвэр гаргасан юм.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here