hamgiin-unetei-hotlogchid
Дэлхийн хамгийн өндөр орлоготой телевизийн хөтлөгчид

Жюди Шейндлин

2018 оны хамгийн өндөр орлоготой хөтлөгчөөр телевизийн дэлгэцээр дамжуулан бодит хэргүүдийг шийдвэрлэдэг шүүгч Жюди Шейндлин шалгарчээ.

Тэрбээр 147 сая ам.долларын орлоготой ажилласан бөгөөд 47 саяыг нь шоугаа хөтөлсний цалин, үлдсэн 100 сая долларыг CBS телевизэд шоуныхаа эрхийг зарж олсон байна.

Judge Judy нэртэй телевизийн реалити шоуны хөтлөгч/гол дүр нь хуулийн салбарт 50 гаруй жил ажиллаж байгаа шүүгч Жюди (77 настай) юм.

People Judge Judy Newport
Жюди Шейндлин

CBS телевиз нь 23 жилийн турш тасралтгүй гарч байгаа “Judge Judy” шоуны архив буюу нийт 5200 дугаарыг, мөн цаашид хийгдэх дугааруудын эзэмших эрхийг нь худалдаж аваад байна.

Өнгөрөгч жилд ийнхүү ашигтай ажилласнаар Жюди нь өөрийн хүч, хөдөлмөрөөр баяжсан хамгийн чинээлэг Америк эмэгтэйчүүдийн жагсаалтын 48 дугаарт 400 сая ам.долларын хөрөнгөтэйгөөр бичигдэж байна.

Дашрамд хэлэхэд 1 дугаар нь 22 минут үргэлжилдэг Judge Judy  шоу нь 1996 оноос хойш үзэгчдэд хүрсээр ирсэн, арбитрын шүүхээр хэргийг хэрхэн авч хэлэлцэж, шийдвэрлэж байгааг харуулдаг реалити шоу юм.

Эллен Диженерес

Тэгвэл хамгийн өндөр орлоготой хөтлөгчдийн жагсаалтын 2 дугаарт Эллен Диженерес 87,500,000 ам.долларын орлогоор бичигджээ. Netflix-д stand-up тусгай дугаарыг 20 сая ам.долларын хөлсөөр хийхээр болсон Эллен энэ онд уран бүтээлийн олз омог дүүрэн байлаа.

Ellen DeGeneres Family
Эллен Диженерес

Зөвхөн хөтлөлтийн цалингаас гадна, хэд хэдэн шоуны продюсераар ажилладаг учраас орлого нь нэмэгджээ. Эллений хувьд телевизийн карьерынх нь хамгийн оргил амжилттай, их орлоготой жил байлаа гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

Фил Мкгроу

Жагсаалтын 3 дугаарт телевизийн хамгийн их үзэгчтэй, тасралтгүй гарч байгаа шоунуудын продюсер/хөтлөгч, ярилцлагын шоуны хөтлөгч доктор Фил Мкгроу бичигдсэн байна. Тэрбээр “The Bull”, “The Doctors”, “Daily Mail TV” зэрэг шоунуудаараа ихээхэн алдартай.

Phill
Фил Мкгроу

Мөн хүмүүсийг сэтгэл зүйчид, эмч нартай холбож өгдөг Doctors on Demand аппликейшныг үүсгэн байгуулсан юм. Энэ эрхэм өнгөрч буй онд 77 сая ам.долларын орлоготой ажилласан байна.

Райн Сийкрест

Жагсаалтын 4 дүгээр байранд Райн Сийкрест 74 сая долларын орлогоор, 5 дугаар байранд Стив Харви 44 сая долларын орлогоор тус тус бичигджээ.

Ryan Waters
Райн Сийкрест

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here