ondor-nastai-tsahim-togloomchin-01
ondor-nastai-tsahim-togloomchin-01

Япон улсын 90 настай иргэн Хамако Мори дэлхийн хамгийн өндөр настай цахим тоглоомчин болжээ. Үүнийг нь Гиннессийн дээд амжилтын номын албан ёсны хуудсанд мэдээлжээ. Дээд амжилтын эзэн болсон Хамако Мори эмээ 39 жилийн өмнө буюу 1981 оноос тоглож эхэлсэн бөгөөд цахим тоглоомоос салдаггүй хүүхдүүдийг хараад анхлан сонирхож эхэлсэн юмсанж.

Аажимдаа хөдөлгөөн, маневрыг маш сайн эзэмшин, одоо “YouTube” сувагт “Геймер эмээ” влог хөтөлж тоглоомыг гүйцэтгэл, дайснуудаа хэрхэн устгах талаар ярилцдаг бөгөөд 187 мянган дагагчтай гэнэ. Өндөр настай ч тэрбээр газрын зургууд нь үргэлж мэргэн буудагчидтай “Call of duty: Modern warfare”, эсвэл “GTA 5” зэрэг “амьд өрссөн” тоглоом илүүтэй сонирхдог гэнэ.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here