top-5
Дэлхийн хамгийн чинээлэг 'РЕППЕР'-чид...

Дэлхийн хэмжээнд “Реп” хэмээх урсгалд өөрсдийн орон зайг дархалж, шинэ шилдэг уран бүтэлүүдээрээ үзэгч олныг байлдан дагуулж буй, түүнчлэн өөрийн хөрөнгөөр толгой цохидог Репперүүдийн жагсаалт гарсан байна. Дэлхийн хамгийн баян репперүүдийн тэргүүн тавыг танилцуулж байна.

Drake /150 сая доллар/

Mandatory Credit: Photo by Rob Latour/REX/Shutterstock (10095018eq)
Drake – Best Rap Song
61st Annual Grammy Awards, Show, Los Angeles, USA – 10 Feb 2019

Энэ жил 32 настай Канад залуу нь жагсаалтад багтсан бусад реперүүдээс даруй 10 насаар дүү гэдгээрээ онцлогтой. Ийм залуудаа олон зуун сая долларын хөрөнгөтэй болж чадсан Drake-ын хувьд зөвхөн өнгөрсөн жилд хөрөнгөө 50 хувиар нэмэгдүүлж чаджээ. Үл хөдлөх хөрөнгийн салбарт болон Virginia Black вискинд хийсэн түүний санхүүжилт нь маш амжилттай хөрөнгө оруулалт, зохистой өгөөжийг авчирсан байна. Түүнчлэн Лас Вегас дахь XS Nightclub, амжилттай аялан тоглолт зэргийг нь дурдах хэрэгтэй

Кане Вест /240 сая доллар/

Нэгэн цагт АНУ-ын дуу хөгжмийн ертөнцийг шуугиулж явсан энэ эрхэм өдгөө зөвхөн урилгаар оролцдог Sunday Service гээчийг санаачилж, олны танил алдартнуудыг хуйлруулах болоод байна. Репер/продюсер/дизайнер гэх олон цол гуншинтай Вестийн зохион байгуулдаг энэхүү шашны урсгал ч гэмээр, аль эсвэл тодорхой бүлэг хүмүүсийн нэгдэл гэж болох арга хэмжээнд нь очдог алдартнуудын дунд Chance the Rapper, DMX, Courtney Love, Tyler, Katy Perry, Orlando Bloom зэрэг одууд харагддаг. Түүний хөрөнгийн ихэнх хэсэг нь амжилттай бий болгож, нэр хүндээ хадгалж чадаж буй брэндийн үнэ цэнэд оршдог. Ялангуяа Yeezy shoe line (пүүз, кетний брэнд) нь Adidas-тай хамтарснаар санхүүгийн хувьд тун амжилттай ажиллаж байгааг мартаж болохгүй.

.

~Дэлхийн хамгийн чинээлэг ‘РЕППЕР’-чид…~

Diddy /740 сая доллар/

Хуучнаар бол Puff Daddy, одоо “Diddy” хэмээгдэх болсон энэ эрхэм нь дөнгөж 12 настай байхдаа л бизнесийн карьераа эхлүүлж, сонин хүргэж олсон мөнгөө хураадаг байсан гэдэг. Тэр цагаас хойш хэрэглэгч, үйлчлүүлэгч, худалдан авагч нартаа хүргэж байгаа дуу хөгжим, хувцас, архи гээд бүгдийг нь аль болох сэтгэлээсээ, хамгийн чанартай байлгахад анхаарсаар иржээ. Хэдийгээр Diddy-гийн хөрөнгө оруулалтын томоохон хэсгийг бүрдүүлдэг Revolt кабелын телевиз, Sean John хувцасны фирм дэх хувь зэрэг нь тааруухан ажиллаж байгаа ч, хөрөнгийнх нь үндсэн хэсэг болох Ciroc эргээд ашигтай ажиллаж эхлээд байна.

Dr.Dre /800 сая доллар/

Dr.Dre өөрийгөө тэрбумтан хэмээн зарласнаас хойш аль хэдийн 5 жил өнгөрөөд байна. Гэвч түүний хөрөнгийг тэрбум хүрсэн гэдгийг дэлхийн санхүүгийн салбарын хамгийн том эх сурвалжуудын нэг болох Forbes одоог хүртэл хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байгаа юм. Сүүлийн жилүүдэд томоохон төсөлд хөрөнгө оруулалт хийх нь саараад буй Dr.Dre-гийн хувьд 2014 онд зарлаж байсан үгэндээ бодитоор хүрэхийн тулд шинэ компани эхлүүлэх ч юм уу, томоохон тэсрэлт хийх зайлшгүй шаардлага байна.

Jay-Z /1 тэрбум доллар/

Хип хопын салбарын хамгийн анхны тэрбумтан болох Jay Z-гийн талаар мэдээллийг өмнө миний бие оруулж байсан. Jay Z болон түүний гэргий, поп дива Beyonce нарын хөрөнгө нийлээд 1.4 тэрбум ам.доллараар үнэлэгддэг. Дуу хөгжмийн салбарыг мөхөж байгаа бизнесийн салбар хэмээн мэдэмхийрдэг зарим нэг нөхдийн амыг хаах тоо байгаа биз? Jay Z-гийн хувьд дуучны карьерынхаа ид үед маш амжилттай transition буюу шилжилтийг бизнес, хөрөнгө оруулалтын салбарт хийж чадсан мэдрэмжтэй нэгэн юм.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here