27 жилийн туршид хамтран амьдарч дэлхийн хамгийн чинээлэг гэр бүлүүдийн нэг байсан Билл, Мелинда Гейтс нарын САЛАЛТ олон нийтийг цочролд оруулсан.

Тэд 27 жил ханилсан, гурван хүүхэдтэй, 49.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй сайн үйлсийн сан хамтран удирддаг. Билл, Мелинда Гейтс нар салж байгаагаа өнгөрсөн долоо хоногт албан ёсоор зарласан юм. Тэдний салах болсон гол шалтгаан одоо хэр нь тодорхой биш хэдий ч эх сурвалжууд олон шинэ мэдээлэл цахим орчинд дэлгэсээр байна.

Жишээлбэл, тэдний танил нэгэн эх сурвалж “Тэд салах шийдвэрээ гаргасан ч олонд зарлахаасаа өмнө бага охин Фибигээ насанд хүрч, ахлах сургуулиа төгсөхийг хүлээж байсан” хэмээн ярьжээ.

Албан ёсоор зарлахдаа Билл, Мелинда Гейтс нар “Бид харилцааныхаа талаар маш их зүйл бодож, удаан ажигласны эцэст энэ шийдвэрийг гаргалаа. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд бид гайхалтай гурван хүүхэд өсгөн хүмүүжүүлж, дэлхийн өнцөг булан бүрт хүн бүр эрүүл, үр бүтээлтэй амьдрах боломж, суурийг тавьлаа” хэмээн ярьсан юм.

Билл, Мелинда Гейтс нарын гэр бүлийн харилцаандаа цэг тавьсан нь дэлхийн нийтийн анхааралд байгаа хэдий ч, цахим орчинд олон хүний урмыг хугалсан байна.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here