David Beckham-ger-bul
Дэлхийн хамгийн сайхан гэр бүл болох Бекхемийнхан 20 жилийн ойгоо тэмдэглэнэ

Гэр бүлийн аз жаргал хэмэх ойлголтыг олон нийтэд өөрсдөөрөө үлгэрлэн харуулж хамгийн загварлаг, өнгөлөг, хүчирхэг, тогтвортой хосуудын нэг бол яах аргагүй Бекхемийнхэн билээ. Тэгвэл Дэвид Бекхем, Виктория Бекхем нар энэ оны 7 дугаар сард хуримынхаа 20 жилийн ойг албан ёсоор тэмдэглэх гэж байна.

Дэлхийн спорт, шоубизнесийн хамгийн алдартай хосуудын нэг болох Бекхемийн гэр бүл түүхт 20 жилийнхээ ойг Брүүклин, Ромео, Круз, Харпер нарын хамтаар нижгэр тэмдэглэх бизээ.

20 гаруй жил ханилахдаа тэдний амьдрал шулуун дардан замаар явсан гэж хэлж болохгүй. Мэдээж энэ хугацаанд олон саад бэрхшээлийг туулж өнгөрүүлсэн бөгөөд гэрлэлтээ тогтвортой хэвээр авч үлдсэн нууцуудаа хуваалцжээ. Юун түрүүнд тэд үргэлж 2 биенээ дэмждэг. Викториягийн загварын шоуны нүүрэн талын эгнээнд хэн тогтмол сууж байдгийг таах ч хэрэггүй.

Дэвид Бекхем хүүхдүүдийнхээ хамтаар эхнэрийнхээ загварын шоуг тогтмол үзэж сонирхдог. Дэвидийг хөлбөмбөгчний карьераа үргэлжлүүлж байх үед Виктория түүнийг тогтмол дэмжихээс гадна, Испанийн Мадрид болон АНУ-ын Лос Анжелес руу ямар ч эргэлзээгүйгээр нүүн суурьшиж байсан.

Дэвид Бекхем, Виктория Бекхем нар

Түүнчлэн тэд гэрлэлтээ хадгалахын тулд маш их хичээл зүтгэл гаргадаг. Тэдний олон жилийн хамтын амьдралын явцад хэд хэдэн шуугиан дэгдэж, хууралт, салалт яригдаж байсан ч, тэд түүнийг тухай бүртээ амжилттай даван гарсан юм. Мөн тэд алдаа хийсэн үедээ түүнийгээ хүлээн зөвшөөрч чаддаг.

Дэвид энэ талаар хэлэхдээ “Олон жил өнгөрөх явцад алдаа гаргаж байсан тохиолдлууд нэлээд бий. Би түүнийгээ ухамсарлаад, 2 биендээ хайртай учраас, дээр нь 4 сайхан хүүхэдтэй учраас бид бэрхшээлийг амжилттай давсаар ирсэн” гэжээ.

Дэвид, Виктория 2 хэдийгээр нас явж, хүүхдүүд нь том болж байгаа ч, хосын романтик байдлаа алдахгүй явсаар иржээ. Тэд хэн хэн нь завгүй карьертай боловч, боломж л олдвол хоёулаа болзож, дурлалын романтик байдлаа сэргээж байдаг гэнэ. Дурдахгүй өнгөрч болохгүй өөр нэг нууц гэвэл тэд хоёулаа маш хариуцлагатай эцэг, эх юм.

Дэвид отгон охины хамтаар

Тэд анхны хүүхдээ төрсөн цагаас хойш дөрвөн хүүхдээ харах тохиолдолд үргэлж ээлжтэй байдаг, ажил ар гэрийн амьдралын тэнцвэрийг зохицуулж чадсаар ирсэн онцлогтой.

Жаргалсайхан

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here