USA-covid-19
Дэлхийн томоохон гүрнүүд "Covid-19"-тэй намарт бэлтгэж байна

Дэлхийн томоохон гүрнүүд “covid-19”-тэй намарт бэлтгэж эхэлсэн тухай мэдээллүүд чих дэлсэж байна. Бидний хувьд ойрын үед коронавирус намжиж, Баяр наадам, амралт зугаалга, ажил төрөл, хичээл сургууль хэвийн үргэлжлэнэ хэмээн итгэж найдаж байгаа нь үнэн.

Тэгвэл АНУ-д лав аль хэдийн коронавирустэй намарт бэлтгээд эхэлсэн талаар мэдээллээ. Тухайлбал Калифорни муж улсын их сургуулиуд нь энэ намар шинэ элсэлт авахгүй, анги танхимын сургалтууд явагдахгүй, онлайн хувилбарт шилжихээ мэдэгдлээ.

~Дэлхийн томоохон гүрнүүд “Covid-19”-тэй намарт бэлтгэж байна~

Калифорниягийн их сургууль л гэхэд мужийнхаа хэмжээнд 10 кампустай бөгөөд ирэх намар аль нь ч нээгдэхгүй, хичээлийн жилийг онлайн байдлаар эхлүүлэхээр ярилцаж байгаа юм.

Эцсийн шийдвэр 6 дугаар сарын дундуур гарах ч гэлээ, Калифорниягийн хоёр том их сургуулийн системийн нийт 770,000 оюутны ихэнх нь ирэх намар хичээлдээ ирэхгүй байх магадлалтай байна. Хэдийгээр Калифорниягийн их сургуулиуд ийм байр суурь баримталж байгаа ч, нэгдсэн улсын хэмжээнд зургаан мужийн их сургуулиуд намраас оюутнуудаа хүлээн авна гэх байр сууринд зогсож байна.

Харвардын их сургуулийн хувьд намар хичээлийн жилийг эхлүүлэх ч гэлээ, онлайн хувилбарт сургалтын системийн нилээд хэсгийг шилжүүлэхээр ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here