Дэлхийн стандартаар баталгаажсан Монгол үйлдвэр
Дэлхийн стандартаар баталгаажсан Монгол үйлдвэр
Дотоодынхоо хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид сүүлийн жиүүдэд нэмэгдсээр байгаа нь сайшаалтай. Тэгвэл Алтан Жолоо группийн 100 хувийн хөрөнгө оруулалттай, шингэн хүнсний салбарт тэргүүлэгч хүнсний манлай үйлдвэр “Арвайн Үндэс” компанийн шар айрагны үйлдвэр нь хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000:2005 стандартыг нэвтрүүлж, олон улсын аудитын байгууллагаар баталгаажуулж батламжаа гардан авлаа.
mongol vildver
Дэлхийн стандартаар баталгаажсан Монгол үйлдвэр

Олон улсын стандартад нийцсэн эрүүл аюулгүй хүнс үйлдвэрлэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг тус компани 2009 онд MNS ISO17025, 2012онд ISO9001:2015 стандартыг нэвтрүүлсэн билээ. Үйлдвэрийн дэргэдэх монгол улсын итгэмжлэгдсэн лаборатори нь бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнд хими,нян судлалын лабораториар 286 төрлийн, гадна дотоод үйлдвэрийн дамжлага тус бүрт шинжилгээ хийж үйлдвэрийг лабораториар удирдан явуулж байна.

delhiin standart d niitssen mongol vildver
Дэлхийн стандартаар баталгаажсан Монгол үйлдвэр

Тэгвэл өнөөдөр хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000:2005 стандартыг үйлдвэрлэлийнхээ бүхий л үйл ажиллагаанд нэвтрүүлж, Австрали улсын аудитын B cert баталгаажуулалтын байгууллагаас батламжаа гардан авчээ. Энэхүү арга хэмжээнд Алтан Жолоо Группийн ерөнхийлөгч худалдааны гавьяат ажилтан В.Энхбаатар , санхүү хариуцсан захирал Ч.Гүнсэн, Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Австрали улсын элчин сайд John Langtry, МҮХАҮТэнхимийн дарга М.Оунчимэг,Австралийн “B cert” компаний Монгол дахь төлөөлөгч Б.Ундарлаа, МХХолбооны гүйцэтгэх захирал М.Говьсайхан, МХЕГазар, НМХГазрын зочид төлөөлөгч нар оролцсон байна.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here