Дэлгэцийн урлагийн гялалзах ОД Двейн Жонсон, нууцлаг хурим хийлээ

Хойд Америкийн дэлгэцийн урлагийн гялалзах од, мэргэжлийн бөхийн спортын амьд домог болсон Двейн Жонсон 10 гаруй жил үерхсэн найз бүсгүйтэйгээ маш нууцлаг, тансаг, эрхэмсэг байдлаар хуримлаад байна.

Тэрээ энэ тухайгаа өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан хуваалцлаа. Энэ жил 47 настай Двейн Жонсон, 34 настай Хашиан нар нь дундаасаа 2 хүүхэдтэй. Тэдний том нь 3 настай Жасмин Лиа, бага нь 1 настай Тиана Жиа гэдэг 2 охин бий.

 ~Дэлгэцийн урлагийн гялалзах ОД Двейн Жонсон, нууцлаг хурим хийлээ~
47 настай Двейн Жонсон, 34 настай Хашиан

Двейн Жонсон нь өмнөх эхнэр Дани Гарсиятай амьдарч байхдаа 1 хүүхэдтэй болсон нь өдгөө 18 настай Симон Александра Жонсон гэх бүсгүй байдаг. Хамгийн сонирхолтой нь “The Rock” буюу Двейн Жонсон нь өмнөх гэргий Дани Гарсиятайгаа одоо ч гэсэн сайн найзууд гэнэ.

Двейн Жонсоны одоогийн эхнэр Хашиан нь түүнээс 13 насаар дүү бөгөөд тэд 2006 онд The Game Plan киноны үеэр анх танилцаж, улмаар дараа жил нь 2007 онд Двейн Жонсон эхнэрээсээ салж байжээ. Гэхдээ тэдний салах шалтгаан Хашиантай холбоогүй, хэн хэн нь сэтгэл хөрсөн учраас хэмээн тайлбарлаж байсан юм.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here