Дуучин Селин Дион загварт "бөмбөг" тавив

Өөрийн гайхалтай хүчтэй хоолойгоор гайхагдсан нэрт дуучин Сели Дион өөрийн хувцаслалт, гадаад төрхөндөө эрс шинэчлэл хийж эхлээд байна.

Селин Дион загварт хайртай төдийгүй маш нарийн мэдрэмжтэй нэгэн. Гэхдээ энэ удаагийн Парисын хувцас загварын “кутюр” загварын долоо хоногийн үеэр дуучин бүсгүй улирлын бүх гол трендийг нэг дор амилуулж, маш богино хугацаанд асар олон өвөрмөц төрх бүрдүүлж амжлаа.

Тэрээр Парисын гудамжинд гарахдаа Off-White брэндийн боди болон oversize пиджакийг өмсөж, Iris van Herpen брэндийн хавар-зун 2019 цуглуулга дахь даашинзаар гоёж, Chanel-ын тирко өмсөж, тэр ч бүү хэл Schiaparelli-гийн кутюр загварыг сонгож, үүнээс өөр олон сонирхолтой стайлингийг хийсэн байлаа.

 

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here