Savage X Fenty-Rihanna-04
"Savage X Fenty" брэнд

Нэрт дуучин Рианнагийн иж бүрдэл дотуур хувцасны “Savage X Fenty” брэнд есдүгээр сарын 10-ны өдөр Нью-Йоркийн загварын долоо хоногийг чимлээ.

Түүний дотуур хувцасны брэнд “Амазон Фашион”-ээр зарагдаж эхэлсэн байна. Бизнес эрхлэх болсон дуучин өөрийнхөө онлайн дэлгүүрийн хуудаст коллекцоо хийх явцын бичлэгээ тавьжээ.

Тэрбээр хэлэхдээ

“Savage X Fenty” брэндийн гол зорилго бол эмэгтэйчүүдийг өөртөө үргэлж итгэлтэй байлгаж, өөрсдийгөө тодорхойлоход оршино. Дотуур хувцас зохион бүтээх дүрэм гэж үгүй. Биед эвтэйхэн, бас хүссэнээрээ секси харагдаж болно” гэжээ.

Рианнагийн брэндийн хамгийн их зарагдсан хувцсууд дунд эвтэйхэн гэхдээ загварлаг, чөлөөт өмсгөлтэй байхаас гадна пүүсүү, торон, өргөгддөг хөхний даруулгатай дотуур хувцаснууд бий аж.

Үүнээс гадна тэс брэнд ньт бие давхар бүсгүйчүүдэд зориусан халуухан, эвтэйхэн дотуур хувцас бүтээсэн нь олны сайшаалыг хүртээд буй билээ.

“Savage X Fenty” нь тансаг брэндэд тэр болгон байдаггүй маш олон төрлийн өнгөний сонголттой гоо сайхны бүтээгдэхүүн болон маш олон янзын хэмжээтэй хувцасны хэсгээс бүрдэж байгаа юм.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here