Супермоделиуд Versace-ийн тайзыг чимлээ

Супермоделиуд Versace-ийн тайзыг чимлээ. Миланы загварын долоо хоногийн оргил үзүүлбэр Versace брэндийх байлаа.

Алдарт загвар бүтээгч Жанни Версачийн дурсгалт зориулсан уг үзүүлбэрт 1990-ээд оны супермоделиуд болох Синди Кроуфорд, Наоми Кэмпбелл, Клаудия Шиффер, Карла Бруни, Хелена Кристенсен нар алтлаг өнгийн даашинзаар гоёж домогт Майкл Жексоны Freedom дууны аянд хамтдаа алхсан юм.

Жанни Версачийн дүү өдгөө Versace загварын ордны толгойлогч Донателла Версачийн санаачлагаар алдарт моделиуд ийнхүү дахин тайзнаа гарчээ.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here