Олон улсад ихээхэн танигдсан, алдарт хөрөнгө оруулагч Марк Фейбер
Олон улсад ихээхэн танигдсан, алдарт хөрөнгө оруулагч Марк Фейбер

Энэ жил 73 настай хөрөнгө оруулагч Марк Фейбер нь анх удаа Биткойны худалдан авалт хийжээ. Олон улсад ихээхэн танигдсан, алдарт хөрөнгө оруулагч Марк Фейбер нь хувьцааны зах зээлийн шинжээч болон хөрөнгө оруулагчаар ажилладаг нэгэн юм.

Тэрбээр 2 дугаар сарын сүүлчээр амьдралдаа анх удаа Биткойн худалдан авсан тухайгаа Cash-д өгсөн ярилцлагадаа дурджээ. 73 настай эрхэм нь Xapo-гийн CEO Вэнцес Цазарестэй зөвлөлдсөнийхөө дараа уг шийдвэрийг эргэлт буцалтгүй гаргасан байна.

Швейцарын хөрөнгө оруулагч Марк нь өмнө криптовалютын тал дээр ихээхэн шүүмжлэлтэй ханддаг байсан ч, сүүлийн саруудад ийнхүү байр сууриа өөрчилсөн байна. Дашрамд хэлэхэд Марк Фейбер нь 1987 оны хувьцааны зах зээлийн хямралыг урьдчилан таамагласнаараа ихээхэн алдаршсан бөгөөд Marc Faber Ltd-ийн захирлаар ажилладаг.

Хэдийгээр Биткойны ханш 20,000 ам.доллараас огцом унаж, одоогоор 3000 орчим ам.доллараар зарагдаж байгаа нь үнэн боловч Марк Фейбер одоо л бодит цаг нь ирсэн, үнийн хөөс задарч, хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой үе гэж дүгнэж байгаа юм.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here