Гэрийн хувцас үйлдвэрлэлд өнгө нэмэх "Намуу" брэнд

Эх орондоо үйлдвэрлэл эрхэлж буй баялаг бүтээгчдийн тоо нэгээр нэмэгджээ. Их ажлын дараа гэртээ ая тухтай, биед эвтэйхэн халаад аа өмсөөд л дуртай киногоо үзэж суух ч сайхан шүү. Энэ боломжийг танд “Намуу” брэнд олгоно.

namuu-brand-mongolia
Гэрийн хувцас үйлдвэрлэгч үндэсний брэнд “Намуу”

Учир нь гадаадаас орж ирдэг чанаргүй импортын бүтээгдэхүүнийг орлох зорилготойгоор “Намуу” брэндийн үйл ажиллагааа эхэлсэн аж.

namuu-brand-mongolia
“Намуу” брэнд хүүхдэд зориулсан гэрийн хувцас

Тэд чанартай, хөвөн даавуун материалаар эмэгтэйчүүд болон хүүхдэд зориулсан гэрийн болоод унтлагын хувцсыг Монголдоо бахархалтайгаар үйлдвэрлэх зорилготой билээ.

Хүмүүс бид их ажлын дараах бухимдал ядаргааг гэртээ тайлж, тэндээсээ эрч хүч энергийг цуглуулдаг гэхэд хилсдэхгүй. Гагцхүү энэ үед танд биед эвтэйхэн, хөвөн зөөлөн, загварлаг гэрийн хувцас хэрэг болох нь гарцаагүй.

 

namuu-geriin-huwtsas-uildwerlegch-mongolia
“Намуу” брэнд эмэгтэйчүүдэд зориулсан гэрийн халаат

Гадуур боломжийн үнэтэй сайн материалтай, аятайхан загвартай халаад олдоц багатай байдаг. Энэхүү асуудалд “Намуу” брэнд хөвөн даавуун, зөөлөн материалаар биед эвтэйхэн халаад урлажээ. Материал, чанартай нь харьцуулахад үнэ боломжийн гэдгийг хэллээ.

Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүрт сэтгэл шингэсэн байдаг учир гаднын бүтээгдэхүүнээс чанар, өнгө үзэмжээр илүү байдаг. “Намуу” брэнд ч мөн хүүхдийн хувцсанд зориулж хамгийн сайн материалыг сонгож, биед хамгийн тухтай загвараар урлажээ.

Намуу брэнд брэндийн нэрийн барааны дэлгүүрийн хаяг:

– Выставка худалдааны төвийн 2 давхарт 59-р лангуу
– Хуучин бөмбөгөрийн 2 давхар Б заал 243-р лангуу
– Sunday plaza 5 давхар 5062, 5075-р лангуу

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here