gobi-Berlin-06
'ГОВЬ' ХК Берлиний хамгийн том худалдааны төвд салбартай боллоо

Монгол ноолуурыг Европын хэрэглэгчдэд таниулах, гадаадын зах зээлийг өргөжүүлэх зорилгоор Говь ХК нь Германы Берлин хотод байрлах хамгийн том худалдааны төвд салбар дэлгүүрээ нээлээ.

Уг салбарт 10-р сарын 1-ээс эхлэн 100% ноолууран бүтээгдэхүүнүүд Улаанбаатар хот дахь үйлдвэрээс Берлиний зүг шууд нийлүүлэгдэх юм.

Говь ХК нь 2016 онд Германы Берлин, Хамбург хотуудад салбар дэлгүүрүүдээ нээсэн бөгөөд энэ удаад дэлхийд алдартай 300 гаруй хувцасны брэнд, худалдаа үйлчилгээний төвүүдээс бүрдэх MALL OF BERLIN-д салбараа нээж, Европын хэрэглэгчдэд улам бүр ойртлоо.

 

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here