vanessa-bryant-2020
Ванесса Брайнт

АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгт өөрийн тод томруун орон зайг дархалж чадсан Коби Брайнт болон охин Жианна нарын дурсгалыг хүндэтгэх ёслол болсон билээ /2020-02-25/. Энэ үдэш Коби Брайнтын гэргий Ванесса Брайнтын хэлсэн үг хүмүүсийн сэтгэлд хамгийн ихээр хүрсэн юм.

Ванесса танхимд цугласан олонд хандан үг хэлэхдээ “Би түүнийгээ олны танил од юм уу гайхамшигтай сагсан бөмбөгчин гэдгээр нь хардаггүй байсан. Тэр миний хайртай эр нөхөр, хүүхдүүдийн маань сайхан аав байсан юм. Тэр минийх, түүний бүх зүйл нь минийх байсан, би түүнийхээ анхны хайр, анхны найз охин нь, эхнэр нь, хамгийн сайн найз нь, зөвлөх нь, хамгаалагч нь байсан. Коби маш сайн нөхөр байсан. Түүний намайг гэсэн тэр их хайрыг би яг одоо үгээр дүрслэн хэлж чадахгүй байна” гэжээ.

Ванесса үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ Кобиг жентельмен, харилцаандаа маш романтик нэгэн байсныг онцолсон юм. Тухайлбал хэдэн жилийн өмнө Гэгээн Валентины баяраар Коби Ванессад хайр дурлалын сэдэвтэй хамгийн агуу кинонуудын нэгт тооцогддог “The Notebook” уран сайхны кинонд гардаг тэмдэглэлийн дэвтэр, жүжигчин Рейчел Макадамсын өмссөн цэнхэр өнгийн даашинзыг бэлэглэж байжээ.

~Бурхан тэднийг минь тусдаа байж чадахгүйг нь мэдсэн учир ХАМТАД нь авчээ~

Яг тэр кинон дээр гардаг шиг хамтдаа хөгширч, амьдралаа хамт туулахыг хүс ч буйгаа илэрхийлж байсан нь тэр хэмээн Ванесса дурссан байна.

Коби охин хүүхэдтэй аавуудын MVP буюу хамгийн үнэ цэнэтэй тоглогч нь байсан. Тэр охидтойгоо үргэлж ярилцаж, тэднийг ямар ухаантай, үзэсгэлэнтэй, хүчирхэг болохыг нь хэлж өгдөг байсан. Зарим үед хүнд хэцүү зүйл тохиолдох ч гэлээ, хүчтэй зоригтой байж урагшилснаар тэр бүхнийг даван туулж чадна гэдгийг охиддоо сургадаг байв. Жианна, Коби 2 үргэлж л хамтдаа байдаг байсан. Жианнагийн сагсан бөмбөгийн авьяас, дадал нь Кобиг маш ихээр баярлуулдаг байлаа. Бурхан тэр хоёрыг тусдаа байж чадахгүйг нь мэдсэн учраас тэднийг хамтад нь авч явахаар шийдсэн болов уу” гэжээ. Халамжит хань, үзэсгэлэнт охиноо алдсан эмэгтэйн сэтгэлийн зовлонг олон нийт хамтдаа хуваалцсан байна.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here