Mariah Carey
Бүх цаг үеийн шүтээн, Мэрая Кери

Дэлхийн дуу хөгжмийн салбарт үлдэж хоцроод буй цөөн хэдэн дива нарын нэг болох Мэрая Кери хүндэт шагналын эзэн боллоо.

Тэрээр энэ сарын 1-нд явагдсан Billboard дуу хөгжмийн шагнал гардуулах ёслолын үеэр “Billboard Icon” шагналыг Марая Кери хүлээн авсан юм. Түүнд шагналыг нь гардуулах эрхэм үүргийг хүлээсэн дуучин Женнифер Хадсон хэлэхдээ,

Хэдэн арван жил өнгөрсөн ч, нэг зүйл хэвээрээ л байна. Тэр бол дуучин МЭрая Кери хамгийн шилдэг нь хэвээрээ байгаа явдал. Тэр бол жинхэнэ утгаараа Icon буюу бэлгэ тэмдэг/амьд шүтээн

гэжээ.

Танхимд цугласан дэлхийн дуу хөгжмийн салбарынханд зориулан дэлгэцээр Марая Керигийн дуучин, ая зохиогч, продюсерын карьерын онцлууштай үйл явдлуудыг багцлан харуулсан юм. Улмаар Марая Кери тайзнаа гарч ирж, өөрийн бүх цаг үеийн шилдэг хитүүд болох “We Belong Together”, “Hero”, “Always Be My Baby” зэрэг дуунуудаа дуулжээ. Түүнчлэн ээжийнхээ дуулахыг үзэн сонирхож буй Монро, Мороккан ихрүүд нь хүмүүсийн анхаарлыг маш ихээр татаж байлаа.

Billboard Icon шагналыг хүлээн авсан Мэрая Кери сэтгэгдлээ хуваалцахдаа

Ямар ч тохиолдолд шантардаггүй, унасан ч босоод ирдэг, үргэлж нуруу цэх, сэтгэл бардам зогсдог, өөртөө итгэлтэй хүн бүрд баяр хүргэе! Бид хамтдаа ялан дийлдэг. Фенүүддээ хайртай шүү. Маш их баярлалаа” гэсэн байна.

Дашрамд хэлэхэд дуучин Мэрая Кери өнгөрсөн 3 сард 50 насны босгыг алхсан ч, цог жавхаатай хэвээр л байгаа юм.

Jagaa Damdin

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here