Friends-01
Бүх цаг үеийн хамгийн их үзэгчтэй 'Friends' цуврал 25 нас хүрлээ

Телевизийн алдарт “Friends” цуврал хорин таван нас хүрч байна. Өнөөдөр энэхүү домогт цувралын эхний ангиуд дэлгэцнээ гарч эхэлсэн түүхэн өдөр бөгөөд бүтэн 10 жилийн турш үзэгчдийг огтхон ч уйдаагаагүй гэхэд болно.

“Friends” цувралд өөр өөрийн өвөрмөц онцлог, шинж чанар, зан төлөв бүхий зургаан найзын үүрдийн нөхөрлөлийг үзүүлдэг.

Одоогоос 25 жилийн өмнө буюу 1994 оны 9 сарын 22-нд АНУ-д “Friends” цувралын 1 дүгээр улирлын эхний анги гарч байжээ. Тэр цагаас хойш зөвхөн Хойд Америк гэхгүй, олон улсын хэмжээнд хэдэн сая шүтэн бишрэгч, дагагчтай цуврал кино болж чадсан юм. Цувралын сүүлийн улирал 2004 онд гарсан ч, одоог хүртэл Америкийн телевизийн салбарын бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн үзэгчтэй шоунуудын нэгээр нэрлэгддэг.

найзууд

Алдарт шоуны түүхэн ой тохиож байгаатай холбогдуулан бизнесийн салбарынхан ч тун мэдрэмжтэй ажиллаж, олон сая долларын ашиг орлого олж байна. Тухайлбал “Найзууд” шоунд гардаг Central Perk нэртэй кафены нэрээр нэрлэгдсэн кофег “The Coffee Bean & Tea Leaf”-ын зүгээс “special edition” буюу тодорхой тооны хязгаартайгаар гаргасан нь ердөө гурав хоногийн дотор борлуулагдаж дуусчээ.

Мөн Рейчел, Фиби нарын хамтдаа ашигладаг байсан, дэлгэцээр олонтаа гардаг ширээ, бусад декор, “Friends”-ын утга агуулга бүхий дэр, аяга зэрэг хэрэгслүүд асар их борлуулалттай байна.

Тус шоу цаг хугацааны ялгаралд ч огтхон саарахгүй байгаагийн илрэл нь Netflix дээр өнгөрсөн жил хамгийн их үзэлттэй телевизийн шоуны 2 дугаарт эрэмбэлэгдсэн явдал. Netflix уг шоуны бүх улирлыг өөрийн видео санд өндөр дүрсний нягтшилтай байршуулахын тулд зуу гаруй сая долларыг төлсөн.

2020 оноос Netflix-ын эзэмших эрх нь дуусгавар болж, Friends цувралыг телевизээр олон нийтэд цацах, кино сандаа байршуулах эрхийг нь HBO эзэмшиж эхлэх юм байна.

эх сурвалж: Jagaa Damdin

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here