mogol-brand-cashmere
Бүтээгдэхүүн болох хүртэлх бүх дамжлагыг анхлан нэвтрүүлсэн 'MOGOL' брэнд

     Хүйтэн сэрүүний улирал хэдийн хаяанд иржээ. Энэ цагт баялаг бүтээгч үндэсний брэндийг онцолж байна. Ноос ноолуурын салбарт экспортыг дэмжих импортыг орлох шинэ бүтээгдэхүүн гарган зах зээлд нэвтрүүлж буй “MOGOL” брэнд мэндэллээ.

Монгол улсын ноос боловсруулах үйлдвэрлэлийн салбарт жилд 16-18 мянган тн ноос бэлтгэгддэг бөгөөд үүний 4000 орчим тн нь бүдүүвтэр, үлдсэн 12-14 мянган тн бүдүүн ноос байдаг байна.

Өнгөрсөн хугацаанд бүдүүвтэр ноосоор хивс, хивсэнцэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд бүдүүн ноосны багахан хэсгийг эсгий, нэхээсгүй эдлэлийн үйлдвэрт ашиглаж иржээ.

Тус компани нь 2012 онд хөгжингүй орны дэвшилтэт техник технологийг Монгол улсад нэвтрүүлснээр ашиглагдахгүй байсан бүдүүн ноосыг ашиглаж нарийн номерын ээрмэл утас үйлдвэрлэж эхэлснээр ноосон давуу үйлдвэрлэх суурь тавигдан, монгол хонины ноос эсгий эдлэл, хивс хийдэг байсныг халж дэлхийн стандарт нийцхүйц 100% ноос болон ноолуурын холиотой өмд, пиджак, юбка, пальто зэрэг оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь ноос ноолуурын салбарт экспортыг дэмжих импортыг орлох шинэ бүтээгдэхүүн гарган зах зээлд нэвтрүүлжээ.

“МОГОЛ” брэнд нь ноосны түүхий эд бэлтгэхээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх бүхий л шатны дамжлагыг 100% Монголдоо боловсруулдаг цорын ганц үйлдвэр юм.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here