Bradley Cooper-irina-shyek
Брэдли Күүпер үзэсгэлэнт Ирина Шейк нарын хайрын романсдаа цэг тавьлаа

Холливудын төгс төгөлдөр, сайхан хосуудын нэг хайрын романсдаа цэг тавьж буй талаара мэдээллээ. Жүжигчин, найруулагч Брэдли Күүпер, супер модель Ирина Шейк нар дөрвөн жил үерхсэнийхээ дараа ийнхүү салж, шүтэн бишрэгчдээ алмайруулаад  байна.

Хосуудын дундаас төрсөн охин Лиа нь хоёр настай билээ.

2015 онд Брэдли Күүпер нь өөрөөсөө 17 насаар дүү супер модель Сүки Воутерхаусаас салсан даруйдаа Оросын супер модель Ирина Шейктэй болзож эхэлсэн гэдэг. Тухайн үед Ирина Шейк ч дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Кристиано Рональдогоос салаад удаагүй байсан юм.

супер модель Ирина Шейк

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Брэдли, Ирина хоёр харилцаандаа сэтгэл хангалуун биш болоод нилээд хугацаа өнгөрсөн төдийгүй, өнгөрсөн жил дэлхийн хэмжээний хит болсон “A Star Is Born” киноны үеэр 2 тийш болох талаар нухацтай бодож үзсэн гэнэ.

Ямартай ч, Ирина Шейк маш ухаалаг шийдвэр гаргасан нь Брэдли Күүперийн карьерын эгзэгтэй үе тохиосон, анх удаа кино найруулж, түүнийхээ гол дүрд тоглож, дэлхийн хэмжээнд нээлтээ хийж байгаатай нь давхцаад салж сарних тухай ярихаа хойшлуулсан явдал ажээ.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here