БОРГОЛЖИН БРЭНД: Өөр соёлыг дуурайх бус, өөрсдийн брэндийг бүтээе!
БОРГОЛЖИН БРЭНД: Өөр соёлыг дуурайх бус, өөрсдийн брэндийг бүтээе!
Залуу хүн гэж хэн юм бэ? Хоосон хийсвэр мөрөөдлийн салхи уу? Хийж бүтээхийн оргилуун хүсэл тэмүүлэл үү? Алдаа, бүтэлгүйтлийн цуглуулга уу? Ааг омог, хүсэл мөрөөдлийн эзэн үү?
Хүсэл мөрөөдөл хийгээд өөрийн амьдралын зорилго зорилтыг биелүүлэхийн төлөө тэмцэж, дотооддоо үйлдвэрлэсэн Монгол брэндийн эхлэлийг тавьсан залуухан хоёр бүсгүйн үүсгэн байгуулаад буй Борголжин брэндийг онцолхоор шийдсэн юм. Ингээд тус брэндийн Дизайнер Баасанхүүгийн Батчимэгтэй ярилцлаа.
borgoljin brand
БОРГОЛЖИН БРЭНД: Өөр соёлыг дуурайх бус, өөрсдийн брэндийг бүтээе!БОССКЛУБ: Сайн байна уу? Урилга хүлээн авч Bossclub.mn сайтын уншигчидтай дотно ярилцах болсонд баярлалаа.

Б.БАТЧИМЭГ: Баярлалаа. Манай брэндийн үйл ажиллагааг олон нийтэд таниулж буй танай сайтын хамт олон баярлалаа.

borgoljin
БОРГОЛЖИН БРЭНД: Өөр соёлыг дуурайх бус, өөрсдийн брэндийг бүтээе!БОССКЛУБ: Борголжин брэндийн үүсгэн байгуулагчийн нэг Б.Батчимэгтэй дотно танилцъя?

Б.БАТЧИМЭГ: Намайг Баасанхүүгийн Батчимэг гэдэг. Хүүхэд байх үеэсээ л зурах авьяастай байсан. Үүндээ хөтлөгдөн ирээдүйд зураач эсвэл загвар зохион бүтээгч болно хэмээн боддог байсан ч орчуулагч мэргэжлийг эзэмшсэн юм. Хэдий өөр мэргэжилтэй, мэргэжлийн дизайнер биш ч гэлээ загварын ертөнцөд сэтгэл зүрхээрээ дурлан, хүсэл мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна.

borgoljin
БОРГОЛЖИН БРЭНД: Өөр соёлыг дуурайх бус, өөрсдийн брэндийг бүтээе!БОССКЛУБ: Борголжин брэндийн эхлэл ямар цаг үеэс тавигдсан вэ?

Б.БАТЧИМЭГ: Гараа сайн бол бариа сайн гэдэг. Аливаа зүйлийн эхлэл хэрхэн тавигдахаас цаашдын үр дүн харагддаг гэдэг. Манай брэнд үүсгэн байгуулагдаад гурван сарын хугацаа өнгөрч байна. Хүнээр бол дөнгөж гурван сартай хүүхэд л юмдаа. Бид маш олон ажлыг хийхээр төлөвлөсөн байгаа.

borgoljin
БОРГОЛЖИН БРЭНД: Өөр соёлыг дуурайх бус, өөрсдийн брэндийг бүтээе!БОССКЛУБ: Борголжин хэмээх брэндийг санаачилж, үйл ажиллагаагаа эхлэх болсон шалтгаан юу байсан бол?

Б.БАТЧИМЭГ: Хүн бүрийн дотор нууцхан хүсэл мөрөөдөл байдаг байх. Миний хувьд багаасаа л өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй ХУВЦАС гаргах хүсэлтэй байсан. Солонгос, Япон гээд л улс орон бүрийн залуус өөр өөрсдийн хэв маягт тохирсон өвөрмөцөөр хувцасладаг шүү дээ. Өөр соёлыг даган дуурайх бус өөрсдийн гэсэн өвөрмөц хэв маяг, өнгө төрхийг шингээсэн Монгол брэндийг залуус яагаад өмсөж болохгүй гэж. Үндэсний хэв маягыг гагцхүү ямар загвар илтгэж болох түүнийгээ өдөр тутамд хэрхэн хослуулж өмсөх талаар бодсоны дүнд Борголжин брэнд бий болсон. Бодсон зүйлээ ажил хэрэг болгоход найзын маань үүрэг маш их байсан. Тус брэндийг хамтран үүсгэн байгуулсан хамтрагчыг маань Энхбаатарын Сарантуяа гэдэг. Мөрөөдөл, зорилго биднийг нэгтгэдэг учир бид хамтдаа олон зүйлсийн ард гарах болно.

borgoljin
БОРГОЛЖИН БРЭНД: Өөр соёлыг дуурайх бус, өөрсдийн брэндийг бүтээе!БОССКЛУБ: Танай брэндийн хувцас загварууд ямар чиг хандлагыг илэрхийлдэг бол?

Б.БАТЧИМЭГ: Монгол хэв маягыг орчин үетэй хослуулж байна. Өдөр тутамдаа өмсөж болох хамгийн загварлаг болоод Монгол онцлогийг хадгалсан хувцас гаргахыг хичээж байна.

 

borgoljin brand
БОРГОЛЖИН БРЭНД: Өөр соёлыг дуурайх бус, өөрсдийн брэндийг бүтээе!БОССКЛУБ: Нээлтээ хийгээд удаагүй Зүрхний хилэн уран сайхны кино багийнхан танай хувцасаар гангарсан байв уу?

Б.БАТЧИМЭГ: Тиймээ. Кино багийнхантай хамтарч ажилласан. Зүрхний хилэн уран сайхны киноны жүжигчид Борголжин брэндийн урласан Бомбероор гангарсан шүү.

borgoljin brand
БОРГОЛЖИН БРЭНД: Өөр соёлыг дуурайх бус, өөрсдийн брэндийг бүтээе!БОССКЛУБ: Зорилтот бүлэг хэдэн насны хүмүүст илүүтэй зориулагдсан бол?

Б.БАТЧИМЭГ: Бид аль болох бүх насны хүмүүст хүрч загвараа гаргахыг эрмэлзэж байна. Одоогийн гаргаж буй загвар залуучууд болон хүүхдүүдэд чиглэсэн байна.

borgoljin brand
БОРГОЛЖИН БРЭНД: Өөр соёлыг дуурайх бус, өөрсдийн брэндийг бүтээе!БОССКЛУБ: Бараа материалын асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна?

Б.БАТЧИМЭГ: Манайд бөс материал илүү сонголлтой бөгөөд хямд байвал монгол үйлдвэрлэл илүү хөгжих юм шиг санагддаг. Материалын дэлгүүрүүд ихэвчлэн гаднаас оруулж ирдэг учир үнийн хувьд нэмэгдэлтэй. Эх орондоо бөс даавууг үйлдвэрлэдэг болчихвол хэрэглэгчийн гарт хямд үнээр хувцас хүрэх боломжтой.

borgoljin
БОРГОЛЖИН БРЭНД: Өөр соёлыг дуурайх бус, өөрсдийн брэндийг бүтээе!БОССКЛУБ: Борголжин хэмээх нэр сонирхолтой санагдаж байна. Нэрийн тухайд?

Б.БАТЧИМЭГ: Анхны загвар маань БОРГОЛЖИН нэртэй хатны зурагтай цамц юм. Тэр зураг одоо ч урланд маань өлгөөтэй байдаг. Анхны юм бүхэн тухайн хүндээ ямар нэг дурсамж эсвэл амжилт дагуулдаг юм шиг. Тэр ч утгаараа БОРГОЛЖИН загвартаа их хайртай байдаг юм. Аз амжилт авчирна хэмээн итгэдэг. Цаашид энэ нэрээрээ явах бодолтой байна.

borgoljin
БОРГОЛЖИН БРЭНД: Өөр соёлыг дуурайх бус, өөрсдийн брэндийг бүтээе!БОССКЛУБ: Танай брэндийн алсын зорилго чухам юу вэ?

Б.БАТЧИМЭГ: Бидний хувьд олон сайхан зүйлийг эхлүүлэхээр төлөвлөсөн байгаа. Эх орон маань гадны брэндийн дэлгүүрээр бус эх орондоо үйлдвэрлэсэн Монгол нэрийн бүтээгдэхүүнээр дүүрэн байгаасай гэж боддог. Эх орондоо үйлдвэрлэсэн чанартай болоод загварлаг хувцасыг урлаж буй тэдгээр Монгол брэндүүдийн нэг нь БОРГОЛЖИН байхын тулд бид хичээн ажиллах болно.

borgoljin brand
БОРГОЛЖИН БРЭНД: Өөр соёлыг дуурайх бус, өөрсдийн брэндийг бүтээе!БОССКЛУБ: Эх орондоо үйлдвэрлэж, өөрсдийн оюун санаанаас урган гарсан гайхамшигт загвартай хувцас урлаж буй БОРГОЛЖИН брэндийн хоёр бүсгүйд амжилт хүсье. Ярилцлагаа нэгэн сайхан уриалгаар өндөрлөх үү?

Б.БАТЧИМЭГ: Маш их баярлалаа. Монгол дизайнеруудын урласан хувцас загварууд маш өвөрмөц, харах төдийд л нүд булаам болж байна. Болдог бол бүгдийг нь аваад өмсчихмөөр санагддаг шүү. Та бүхэн маань бидний сэтгэлээ шингээж урласан Монгол брэндээ дэмжээсэй гэж хүсмээр байна. Манай Брэндийг онцолсон танай сайтын хамт олонд баярлалаа.

borgoljin brand
БОРГОЛЖИН БРЭНД: Өөр соёлыг дуурайх бус, өөрсдийн брэндийг бүтээе!

 

 

borgoljin
БОРГОЛЖИН БРЭНД: Өөр соёлыг дуурайх бус, өөрсдийн брэндийг бүтээе!
borgoljin
БОРГОЛЖИН БРЭНД: Өөр соёлыг дуурайх бус, өөрсдийн брэндийг бүтээе!
borgoljin
БОРГОЛЖИН БРЭНД: Өөр соёлыг дуурайх бус, өөрсдийн брэндийг бүтээе!
borgoljin
БОРГОЛЖИН БРЭНД: Өөр соёлыг дуурайх бус, өөрсдийн брэндийг бүтээе!
borgoljin
БОРГОЛЖИН БРЭНД: Өөр соёлыг дуурайх бус, өөрсдийн брэндийг бүтээе!

 

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here