parasite
БНСУ-ын “Parasite” түүх бүтээж ОСКАР хүртлээ

БНСУ-ын “Parasite” түүх бүтээж, 92 дэх удаагийн Оскарын наадмын “Шилдэг кино”-гоор тодорлоо. Дэлхийн кино урлагийн хамгийн том наадмуудын нэг гэгддэг кино академийн шагнал гардуулах Оскарын түүхэнд анх удаа гадаад хэл дээрхи кино “Оны шилдэг кино” болжээ.

Нийт зургаан номинацид нэр дэвшсэн “Parasite” уран сайхны кино 4 төрөлд ялалт байгуулж, Өмнөд Солонгосын кино уран бүтээлчдийн чанар чансаа хэрхэн сайжирсныг харууллаа.

Жүжигчдийн төрлийн хувьд Хоакин Финикс “Joker”-ын дүрээр шилдэг эрэгтэй жүжигчин, Рене Зелвегер “Judy” кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг эмэгтэй жүжигчин, Брэд Питт “Once Upon a Time in Hollywood” киногоор, Лаура Дерн “Marriage Story” киногоор шилдэг туслах эрэгтэй болон эмэгтэй жүжигчний шагналыг гардан авчээ.

Дээрх 4 жүжигчнийг өөрсдийн тус бүрийн номинацид ялалт байгуулах өндөр магадлалтай гэж таамаглаж байсан нь ч ийнхүү биелэгдлээ.

Харин Өмнөд Солонгосын “Parasite” кино нь оны шилдэг кино, олон улсын шилдэг бүтээл, шилдэг найруулагч, шилдэг дэлгэцийн эх зохиол гэсэн 4 том төрөлд ялалт байгуулж, үдшийн онцлох сэдэв болжээ.

Урлаг соёлын үзүүлбэрүүдээс онцлууштай нь Билли Айлиш, Айдина Мензель, Элтон Жон нар байснаас гадна алдарт репер Эминем нь 18 жилийн дараа Оскарын тайзнаа эргэн ирж, дуу дуулсан нь хамгийн том сюрприз байв.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here