“Nikon” сурталчилгаандаа МОНГОЛ ДУУ ашиглажээ

557
0
“Nikon” компанийн Өмнөд Солонгос дахь салбар “Nikon D90 CF” аппаратны сурталчилгаандаа “Нэргүй салхи” хэмээх монгол дуу ашигласан байна. “Нэргүй салхи” дууны үг, аяыг Монголын хөгжмийн зохиолч С.Энхбаяр зохиосон бөгөөд Өвөрмонгол гаралтай, Буриадын алдарт дуучин Б.Цэцэгмаа дуулжээ.

“Нэргүй салхи” дуунд Монголын уулс, тухайлбал Хангайн нурууны тухай магтан дуулж, тэнгэр, байгаль, хүсэл тэмүүллийн тухай өгүүлдэг. “Nikon”-ы энэхүү сурталчилгаанд Өмнөд Солонгосын нэрт дуучин, бүжигчин, жүжигчин, загвар өмсөгч, дизайнер, бизнесмен Rain буюу Чон Жихун тоглосон талаар “Asia Russia” мэдээлсэн байна.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here