Huawei компани шинэлэг технологи бүхий ТАБЛЕТ бүтээжээ

1797
0

Ухаалаг гар утас, цахилгаан хэрэгслийн зах зээлд бүтээгдэхүүн үйлдвэрлэн нэвтрүүлдэг Хятадын Хуавей компани саяхан шинэ загварын таблетуудаа танилцуулсан байна.  Хуавей компани “Медиа Пад Эм болон 8, мөн эм арав гэсэн нэртэй 3 төрлийн таблет бүтээсэн байна.

Хятадын үйлдвэрлэгч, хөгжүүлэгчид зах зээлд өндөр хүчин чадалтай, чанартай, хямд үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэн нэвтрүүлж байгаа нь бусад төрлийн үйлдвэрлэгчдийн хувьд томоохон өрсөлдөгч нь болж өгч байгаа. Үүний нэг бол хуавей компани. Тус компанийн бүтээгээд байгаа энэ гурван төрлийн таблет нь хэлбэр загварын хувьд өнгөлөг, өвөрмөц шийдлийг өөртөө агуулж чадсанаараа онцгой болж өгчээ. Өү-Си Андройд 8.0 Орео болон Андройд Эндми үйлдлийн систем дээр түшиглэн ажилладаг юм байна.

Тус бүрийн үзүүлэлтүүд:

-Медиа Пад Эм тав найм загвар нь бол хамгийн жижиг загварын хэмжээтэй буюу 2560-ийг харьцах нь 1600 пиксел гэсэн 8,4 инчийн дэлгэцтэй, Кирин 960 гар утсанд зориулагдсан процессортой, 4 гега шуурхай санах ойн багтаамжтай бол 32/ 64 санах ойн багтаамжтай юм байна. нүүрэн хэсэгтээ 8 мега, ар хэсэгтээ 13 мегапиксельтэй камертай. 5100 ампер цагтай батерейтай юм байна.

-Медия Пад эм тав арав загвартай нь том хэмжээтэй. Өөрөөр хэлбэл 10.4 инчийн 2560-ийг харьцах нь 1600 пиксельтэй дэлгэцтэй. Нэг онцлог зүйлийг өөртөө агуулсан. Энэ бол 4 ширхэг стерео чанга яригч төхөөрөмж юм. харин батарей нь 7500 ампер цаг бүхий хэмжээтэй юм байна.

-Харин энэ загварын Про нэртэй нь арай илүү нимгэн болж өгснөөрөө ялгаатай. Санах ойн багтаамж нь 64 гега. Бусад үзүүлэлтүүд нь өмнөхтэйгөө ижил. Дэлгэцний мэдрэгч хэсэг нь хуавей эм-пэн багын 4096 гэсэн түвшний өндөр зэргийн мэдрэгчтэй болсон гэж танилцуулсан бөгөөд 349-с 599 ам.долларын үнэтэй ажээ.

Тусгай зориулалтын кейбоарданд холбон ашиглаж болдгоороо онцлогтой шинэлэг бүтээгдэхүүн мэндэлжээ.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here