bitcoin
Биткойны ханш эрс нэмэгдсэн шалтгаан юу бол...

Өнгөрсөн долоо хоногийн турш Биткойны ханш өсөлттэй, тогтмол эерэг байсан нь зах зээлд шинэ тоглогчид нэвтэрч байгаагаас шалтгаалжээ. Тухайлбал дэлхийн хамгийн том зах зээлтэй дижитал валют болох Биткойны ханш нь 12 хувь хүртлээ өсч, 8600 ам.долларт хүрч борлуулагдаж байна. 6 сарын 9-нөөс хойш тогтмол өсөлт үзүүлж, орон нутгийн цагаар энэ амралтын өдрүүдэд 8600 ам.долларын босгыг алхсан.

CoinDesk-ийн гаргасан дүн мэдээнээс харахад өнгөрсөн 12 дугаар сараас хойш нийт 170 орчим хувиар өсөөд байна. CryptoCompare нэртэй дижитал валютын дата платформын CEO, үүсгэн байгуулагч Чарльз Хейтерийн хэлж буйгаар зах зээлд шинэ оролцогчид, шинэ сонирхол эрс нэмэгдээд байгаа юм. Нэг талаас криптог арилжих гэсэн хүмүүс нэмэгдэж, нөгөө талаар криптог худалдаж авах, аль эсвэл хадгалах сонирхолтой хөрөнгө оруулагчид ч олшроод байна.

Шинээр зах зээлд нэвтрэх хүмүүсийн тоо өсч байгаа тул нэг хэсэг хугацаанд зогсолтод орж, идэвх нь буураад байсан хуучны арилжигчид ч “ичээнээсээ” гарч эхэлжээ. Нөлөөлж буй олон хүчин зүйлүүд дотор дэлхийн хэмжээнд зах зээлтэй томоохон нийгмийн харилцааны платформ өөрсдийн дижитал криптог ашиглахаар туршиж байгаатай ч холбоотой.

Бүр тодруулбал Facebook.Inc нь өөрийн гэсэн дижитал валюттай болохыг зорьж байгаа юм. Ханшийн өсөлтөд нөлөөлж буй өөр чухал хүчин зүйл гэвэл Нью-Йоркийн хөрөнгийн бирж болон Bakkt-ын эцэг компани болох Intercontinental Exchange арилжаа нь биткойны фючерсийг туршиж үзэхээр төлөвлөж буйгаа зарласан явдал.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here