hohuuriin-airag-01
Баярын ширээг тань чимэх үндэсний брэнд "ХӨХҮҮРИЙН АЙРАГ"

    Үүрийн таван жингээр адуугаа хурааж, нар, борооны алинд ч гүүгээ сааж, байгалийн ямар ч нөхцөлд хөдөлмөрлөж байдаг Монгол малчдын хүч хөдөлмөрийн үр шимийг хамтдаа дэмжицгээе. Булган аймгийн Сайхан, Могод сумдын малчдын хүч хөдөлмөр, эрдэм мэдлэгээр үйлдвэрлэгдсэн Монголын хамгийн сайхан амттай “Хөхүүрийн айраг” ийн мэндэллээ.

ВИНОГООР биш АЙРГААР УГТАЯ

Шинэ жилийн үдшийн цэнгүүний хүндэт зочидоо ВИНО биш АЙРГААР УГТДАН АВДАГ үндэсний өнгө төрх бүхий шинэ хэв маягийг сонгохыг тус хамт олон уриалж буй.
“Хөхүүрийн Айраг” нь Булган аймгийн Могод, Сайхан сумуудын малчдын айргийг технологийн дагуу савласан үндэсний брэнд ундаа юм.

Тус бүтээгдэхүүн нь баярын ширээнд тань зориулсан ГОЁМСОГ савалгаатайгаар хүрч байгаа ажээ.

Савалгаа ба үнэ: 

• 0.5л – 4000₮
• 1.8л – 14000₮
• 5л – 35000₮

Айргийн найрлаганд хүний биеийн эрүүл мэндэд хэрэгцээтэй бараг бүх витамин агуулагдаж байдаг. Айраг А, С, В витаминаар маш баялаг байдаг. Нас гүйцсэн хүний биед өдөрт А витамин 1 мг, Д витамин 0.002 мг, С витамин 50-75 мг, В витамин 2-3 мг, РР витамин 20 мг гэх мэт витаминууд шаардлагатай байдаг гэсэн норм байдаг.

1л айрагт 0.3-0.4 мг А витамин, 95-100 мг С витамин, 100-200 мг аскорбины хүчил байдаг ажээ. Айраг бол Д витамин ихтэй бүтээгдэхүүн юм. Үржлийн витамин болох Е витамин 1л сааманд 0.65-1.05 мг байна. Айрагт В-гийн төрлийн витамин байдаг.

Айраг бол кальци, фосфор, кобальт, зэс зэрэг эрдсээр үхрийн сүүнээс давуутай. Айраг нь ялзруулагч бактер, гэдэсний савханцар, стафилококк зэрэг хөнөөлт болон сүрьеэ, хижиг, балнад, иж балнад мэт халдварт өвчний үүсгэгчийн өсөлт, үржилтийг саатуулах, гэдсэн дэх ялзралын процессыг зогсоох, гэдэсний рH-ийг хүчиллэг орчинд байлгах үйлчилгээтэй.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авах боложмтой.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here