Нүүр хуудас Бизнесийн зөвлөгөө Байгууллагын стратегийн удирдлага гэж юу вэ? Бизнесийн зөвлөгөө Байгууллагын стратегийн удирдлага гэж юу вэ? Нийтлэгч Боссклуб Редакц - 9 сар 26, 2017 3269 0 Facebook Twitter Google+ Pinterest WhatsApp Байгууллагын стратегийн удирдлага гэж юу вэ? Уншигчиддаа шинэ долоо хоногийн мэндийг дэвшүүлье. Энэ удаад та бүхэндээ байгууллагын түвшинд стратеги удирдлагыг сайжруулах боломж, арга зүйн талаар нийтэллээ. Менежментийн шинжлэх ухааны талаар Wikipedia сайтаас үзвэл 70 орчим чиглэл, төрөл болон хөгжсөн байх бөгөөд эдгээр нь тус тусын онол хандлага, арга ажиллагаатай байна. Тухайлбал: “гомдлын менежмент”, “стресс менежмент”, “авьяасын менежмент”, “уур уцаарын менежмент” гэх мэт. Удирдагч хүн алс хэтийн ирээдүйгээ төлөвлөж, зорилгодоо хүрэхийн төлөө эдгээр онол хандлагууд, олон дэд системүүд, үйл ажиллагаа, сонирхлын зөрчлүүд зэргийг нэгдмэл удирдлагаар хангах шаардлагатай байдаг. Алсын хараатай ажиллах нь зөв төлөвлөх, оновчтой зохион байгуулах, манлайлах, хяналт тавих боломжоор хангадаг. Та бүхэн дараах асуултуудад хариулснаар өөрийн байгууллагын стратеги удирдлагын түвшинг тодорхойлж болно. o Танай байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, стратегийн зорилтууд тодорхойлогдсон уу? o Танай байгууллагын стратегийн томьёолол оновчтой бөгөөд ирээдүйн дүр төрх нь төсөөлөгдсөн эсэх? o Танай байгууллагын зорилго, зорилтууд гадаад орчинтойгоо уялдаж чадсан уу? o Танай байгууллага өөрчлөлтөнд зохицон ажиллаж чаддаг уу? o Танай байгууллага бэрхшээлийг даван туулж, боломжийг ашиглаж чаддаг уу? o Иргэд, үйлчлүүлэгч байгууллагынхаа хэрэгцээ сонирхлыг үйл ажиллагаандаа тусгаж ажилладаг уу? o Иргэд үйлчлүүлэгчээс гаргасан санал, гомдлын дагуу шуурхай арга хэмжээ авдаг уу? o Нэгж хэсгүүдийн үйл ажиллагаа стратеги төлөвлөгөөтэйгээ нягт уялдсан эсэх? o Хүн бүрийн ажлын байрны зорилго, зорилт маш тодорхой байдаг эсэх? o Байгууллагын зорилго зорилтод хамт олон хүчээ дайчлан нэгдэж ажиллаж чаддаг уу? Харин стратегийн удирдлагыг хэрэгжүүлэх үндсэн арга хэрэгсэл нь “стратегийн төлөвлөгөө” юм. Стратеги төлөвлөгөө нь танай байгууллагын газрын зураг гэж ойлгож болох ба зүг чиг, асуудал бэрхшээл, түүнийг даван туулах арга зам зэргийг багтаасан ойлголт бөгөөд дараах үе шат, алхмуудаар төлөвлөгддөг. Эдгээр нь: 1. Үндсэн чиглэлээ тогтоох. Ямар салбарт, хэрхэн оршин тогтнох вэ? гэдгийг ерөнхийд нь тогтооно. 2. Гадаад орчны шинжилгээ хийх. Ингэхдээ макро, микро орчны нөлөөллийг тогтооно. Макро орчны хувьд улс төр, хууль эрх зүй, эдийн засаг, хүн ам зүй, соёл, экологийн гэх мэт нөлөөллөөс боломжийг илрүүлж ашиглахыг хичээх ба мөн өөрийн байгууллагын үйл ажиллагааны ирээдүйн хязгаарлалтуудыг тогтоодог. Хязгаарлалтууд нь танай байгууллагын үйл ажиллагааг илүү оновчилж өгөх боломжийг ч бас давхар олгодог. Харин микро орчны хувьд ирээдүйн үйл ажиллагаанд оролцогч талууд болох хэрэглэгч, дэмжигч, хөрөнгө оруулагч, бэлтгэн нийлүүлэгчдийнхээ сонирхлын цэгийг тодорхойлж, тэдгээрийг нэг цэгт төвлөрүүлэх хэрэгтэй. Дашрамд дурдахад өрсөлдөгчтэйгээ хүртэл нэг сонирхол дээр нэгдэх нь та бүхний стратегийг илүү хүчирхэг болгож өгнө. 3. Дотоод орчны шинжилгээ хийх. Шинжилгээг стратегийн үндсэн чиг үүргүүдийн хүрээнд хийнэ. Эдгээр нь удирдлага, зохион байгуулалт, бүтээгдэхүүн, үйлчилгээ, хүний нөөц, санхүүгийн нөөц, техник, технологи, халамж, хангамжийн чиглэлээр байж болно. Дотоод орчны судалгаанаас та бүхэн манай байгууллагад ямар давуу, сул талууд байна гэдгийг тодорхойлно. Учир нь стратеги төлөвлөгөөний үндсэн зорилго нь сул талаа арилгаж, давуу талдаа түшиглэж ажиллахад чиглэгддэг. 4. Стратегийн томьёоллоо тодорхойлох. Та бүхэнд боломж их байгаад давуу тал ихтэй бол та бүхэн богино хугацааны буюу 3 хүртэл жилээр стратегийг тодорхойлж нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай. Харин сул талтай, боломж ихтэй бол эсвэл давуу талтай аюул бэрхшээл ихтэй бол та бүхэн сул талаа арилгаж боломжоо ашиглах эсвэл давуу талдаа түшиглэн бэрхшээлийг даван туулах стратегиудыг тодорхойлох ба 5-7 жилээр хүрэх ирээдүйгээ тодорхойлох нь зүйтэй. Харин танай байгууллага сул тал, бэрхшээл ихтэй байгаа бол төлөвлөгөөг харьцангуй урт хугацаанд төлөвлөдөг. 5. Эрхэм зорилго, хөгжлийн зорилгууд, үзэл баримтлалаа тодорхойлох. Эрхэм зорилго нь хүрэхээр зорьж буй ирээдүй болон юунд тулгуурлан хүрч, хэнд ямар үр өгөөжтэй болохыг дурдсан байдаг. Харин хөгжлийн зорилгууд нь хэмжигдэхүйц буюу тоогоор илэрхийлэгдэж байх ёстой. Үзэл баримтлал нь тухайн байгууллагын филисофи, үнэт зүйлсийг илэрхийлдэг бөгөөд хамт олныг хүсэл тэмүүлэлд уриалдаг. 6. Хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хүрэх үр дүнг төлөвлөх. Энэхүү алхам нь стратеги удирдагчдаас онолын болон сэтгэлгээний өндөр ур чадвар шаарддаг. Учир нь байгууллагын хөгжлийг тодорхойлох бөгөөд нэгдмэл, уян хатан, тасралтгүй, оновчтой, идэвхтэй оролцоо гэсэн төлөвлөлтийн үндсэн шаардлагуудыг хангах ёстой. 7. Стратегийн хэрэгжилт ба бүтэц зохион байгуулалтыг төлөвлөх. Стратеги нь бүтцээ тодорхойлдог зарчмаар байгууллагын нэгж хэсгүүд, удирдлагын бүтцийг тодорхойлно. Эдгээр нь стратегийн төлөвлөлтийг дэмжих бөгөөд хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. 8. Төслийн өртөг зардлыг тооцох. Стратеги төлөвлөгөөг дунд хугацаанд хэрэгжих хөтөлбөрүүдээр төлөвлөх нь хэрэгжих магадлалыг дээшлүүлээд зогсохгүй өртөг зардлыг бодитой төлөвлөх үндэс болдог. 9. Эрсдлийг тооцох. Аливаа төлөвлөлтөд эрсдлийг урьдчилан харж тооцоолох шаардлагатай. Эрсдлийг таньж мэдсэнээр түүнийг бууруулах, зайлсхийх, даван туулах, бусдад шилжүүлэх боломжтой болдог. Уншигч та бүхэн ашиглагдаагүй, хөгжүүлээгүй нөөц гэсэн утгаараа дээр дурдсан оношлогоо, шинжилгээ, төлөвлөлтийн үе шатуудын талаар дэлгэрүүлэн судалснаар өөрийн байгууллагын стратеги удирдлагыг сайжруулах бүрэн бололцоотой юм. Сэтгэгдэл бичих Болих Please enter your comment! Please enter your name here You have entered an incorrect email address! Please enter your email address here Save my name, email, and website in this browser for the next time I comment. Current [email protected] * Leave this field empty Сүүлийн 7 хоног их үзсэн СКАЙТЕЛ-ын шинэ үйлчилгээ: Facebook chat-аар орлого олох Монголын анхны бизнес 1 сар 29, 2018 Монгол дээлний ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА болно 2 сар 6, 2018 Бизнесийн хамтын ажиллагаа гэж юу вэ? 10 сар 3, 2017 ФОТО: Зуслангийн өвөл 10 сар 9, 2017 Дэлхий нийтээр “Energy Drink”-ээс татгалзаж байна 1 сар 8, 2018