davsan-brand-02
Байгаль эхийн түүхийг эдээр урласан "ДАВСАН ГЭРЭЛ"

“Давсан” брэнд анхлан 2006 оноос давсан бүтээгдэхүүнийхээ санааг олж, тодорхой хэмжээнд үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн. 2016 оноос “давсан гэрэл” гэх бүтээгдэхүүний шийдлээ олж, “Lhamour” гоо сайхны бүтээгдэхүүний дэлгүүрүүдээр борлуулжээ.

2018 оноос компанийн засаглалд аажмаар шилжин, 2019 оны нэгдүгээр сараас үйл ажиллагаагаа жигдлэн компани болон ажиллаж байгаа аж. 2016 оноос бүтээгдэхүүнээ борлуулж эхэлснээс хойш 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн болтлоо өргөжсөн юм.

Lhamour-ийн дэлгүүрээр бүтээгдэхүүнээ борлуулахаас гадна онлайнаар бүтээгдэхүүнээ худалдаж, айл гэр, албан байгууллагын орчинд чимэг нэмсээр ирлээ.
Монгол улсын байгалийн нөөцүүдийн нэг нь яахын аргагүй ДАВС юм.

Давс нь хоол хүнсэнд хэрэглэгдэхээс гадна чимэглэл, бэлэг дурсгалын бүтээл болох бүрэн боломжтойг олж судлаад энэхүү компаниа байгуулах болсон.
Давс нь байгалийн цэвэр бүтээгдэхүүнээс гадна байгальд дахин ургадаг. Энэ нь хүний биед сөрөг нөлөөгүй, гэрийн уур амьсгалд өнгө нэмж, илүү бодит орчинг та бүхний ажлын албан тасалгаа, гэр, үйлчилгээний газруудад бий болгож байгаа буй.

Байгаль эхийн түүхий эдийг сэтгэл, оюун, чадвараа шингээн таны бас та бүхний нүдийг баясгаж, сэтгэлийг сэргээх бүтээл болгон ур ухаан, эрдэм чадлаар урлаж буй.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here