gar-ariutgagch-Eight Oaks Distillery
Архи, ундаа үйлдвэрлэгчид гар ариутгагч үйлдвэрлэж байна

Дэлхийн олон тархаад буй “COVID-19” цар тахлаар өвчлөгсөд өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Энэ хүнд хэцүү үед гар ариутгагч, халуун хэмжигч зэргийг 50, 60 хувь, бүр цаашлаад хэд дахин өсгөж онлайнаар зарж буй.

АНУ-д яг ийм нөхцөл байдал үүсээд байна. Ердийн үед тогтмол хэрэглээгүй байдаг гар ариутгагч нь нүдний гэм болж, дэлгүүр болон онлайн худалдаанд хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн болж хувирчээ.

Үүсээд буй нөхцөл байдлыг бухимдангуй ажиглаж суугаа хүмүүсийн нэг болох Пеннсилвань муж улсын “Eight Oaks Distillery” нэртэй жижиг хэмжээний архи ундааны үйлдвэрийн эзэн нь сул зогсолтын хугацаанд гараа хумхиад зүгээр суухыг хүссэнгүй.

Тэрбээр архи, виски, бурбонь нэрдэг нэрэх төхөөрөмжүүдээ ашиглан гар ариутгагчийг их хэмжээгээр хийж эхэлжээ. Ингэхдээ Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын өгсөн зааварчилгааны дагуу орц найрлагаар нь гар ариутгагчийг үйлдвэрлэж байна. Хамгийн гол нь бэлэн болгосон гар ариутгагч уудаа ямар ч үнэ төлбөргүйгээр иргэдэд, орон нутгийн эмийн сан, эмнэлгүүдэд нийлүүлж байна. Тэдний энэ сайхан үйлсийг сонссон иргэд онлайнаар хандив өргөх нь ч нэмэгджээ.

Архи ундааны үйлдвэрийн эзэн Чад Баттерс нь дайнд оролцож, цэрэгт алба хааж байсан эх оронч нэгэн бөгөөд эхлүүлсэн үйлсийнхээ тухай тайлбар хийхдээ “Бид үндэсний хэмжээний онц ноцтой байдалд очоод байна.

Ийм үед юу хийх вэ? Хамгийн зөв зүйл бол хэнд, хаана хамгийн их тусламж шаардлагатай байна, тэдэнд хүрч туслах явдал юм. Бид орон нутгийнхаа гар ариутгагчийн хэрэгцээг энэ эрчээрээ хангаж, тэрхүү хиймэл үнийн хөөрөгдлийг бут цохих болно. Гар ариутгагчаа үнэгүй нийлүүлэх ажлыг дэмжиж байгаа Америкчууддаа баярлалаа” гэжээ.

Jagaa Damdin

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here