huntaij-harry
 Анхныхаа "аавын баяр"-ыг тэмдэглэсэн Хунтайж Харри

АНУ-д жил бүрийн зургадугаар сарын гурав дахь Ням гаригийг “Аавуудын өдөр” хэмээн тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд зургадугаар сарын 16-ны өдөр “Аавуудын өдөр” тохиосон юм. Урлаг соёлын одод энэхүү баярыг хайртай хүү, охинтойгоо тэмдэглэж, олон нийтийн сүлжээнд баяраасаа хуваалцсан билээ.

Энэ дундаас анх удаагаа аавуудын баярыг тэмдэглэж буй Их Британийн хунтайж Харри хүүгийнхээ зургийг олонл нийтэд дэлгэсэн нь олны анхаарлыг татаад байна.

Тэрээр жүжигчин бүсгүй Меган Марклтай амьдралаа холбож, тэд саяхан бяцхан хүүтэй болсон. Тэд хүүгээ Арчи хэмээн нэрлэсэн бөгөөд Арчи хүү өдгөө зургаан долоо хоногтой.

huntaij harry
Хунтайж Харригийн халуун ам бүл /2019 он/

Анх удаа “Аавуудын өдөр”-өө тэмдэглэж буй Харри аавынхаа хурууг чанга гэгч нь атгасан хүүгийнхээ эгдүүтэй зургаар инстаграмаа чимжээ. Харри, Меган нар хүүгээ хоёр сар хүрэхээр загалмайлах ёслолыг нь үйлдэх гэнэ.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here