Америкийн дуучин, хөгжмийн зохиолч Алиша Киз гоо сайхны үйлдвэрлэлд хүч үзэхээр шийджээ.
Тэрбээр өөрийн нэрийн бүтээгдэхүүн гаргахаар “Elf Cosmetics” компанитай хамтран ажиллахаар болсноо зарласан бөгөөд эхний бүтээгдэхүүн 2021 оны эхээр үйлдвэрээс гарах аж.
Алиша Киз хэдэн жилийн өмнөөс нүүр будалтаас татгалзаж, төрөлх гоо үзэсгэлэнгээ хэвээр хадгалахыг сурталчилж эхэлсэн.
Түүний бүтээгдэхүүнүүд ч мөн арьс арчилгааны хамгийн энгийн хэрнээ үр дүнтэй туршлагад нь тулгуурлана гэж таамаглаж байна.