altan-bombortsog-kino-naadam-2019-05
"Алтан бөмбөрцөг" кино наадмын эргэн тойронд

“Алтан бөмбөрцөг” кино наадам Калифорния муж улсын Беверли Хиллст явагдаж байна. 76 дахь удаагийн наадамд хамгийн олон шагналд нэр дэвшсэн кинонууд гэвэл “Vice”, “A Star Is Born” зэргийг нэрлэж болно.

  • Дуучин Лейди Гага, жүжигчин Брэдли Күүперын гол дүрд нь тоглосон “A Star Is Born” буюу “Од төрсөн нь” кино нийт таван шагналд нэр дэвшжээ. Тэгвэл өнгөрсөн жил дэлхий нийтийг байлдан дагуулсан “Black Panther”, Мексикийн шилдэг найруулагч, Оскарын шагналт Альфонсо Цуароны “Roma” нэртэй уран сайхны кино гурван шагналд нэр дэвшээд байна.
  • Түүнчлэн агуу Фредди Меркуриг дэлгэцнээ дахин амилуулж, хүмүүсийн хүндлэл бишрэлийг хүлээгээд буй “Bohemian Rhapsody” нийт хоёр шагналд нэр дэвшжээ.

Шилдэг эрэгтэй гол дүрийн шагналд Брэдли Күүпер /A Star Is Born/, Рами Малик /Bohemian Rhapsody/ нарын хооронд хүчтэй өрсөлдөөн өрнөх шинжтэй.Шилдэг найруулагч, жүжигчин гэдгээ нотлон харуулсан Бредли Күүпер Алтан Бөмбөрцгийн эзэн болох болов уу гэсэн хүлээлттэй байна.

  • Мөн шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг дуучин Лейди Гага авах өндөр магадлалтай. Тэгвэл оны шилдгийн шилдэг киногоор мөн л “A Star Is Born” болон “Bohemian Rhapsody” хоёрын хооронд хүчтэй өрсөлдөөн өрнөх байх.

Энэ жилийн хувьд мюзикл төрөл жанрын хэмээн тодорхойлж болох ч, кино мэргэжилтнүүдийн зүгээс драма төрлийн кино гэж үзсэн 2 бүтээл ийнхүү гол томоохон шагналуудад хүч үзэх магадлалтай байна.

Шилдэг найруулагч төрөлд Мексикийн домогт найруулагч Альфонсо “Roma” киногоороо авч мэднэ, аль эсвэл өнгөрсөн онд чамгүй найруулагч гэдгээ харуулсан Брэдли Күүпер ч байж мэднэ.

ФОТО “Алтан бөмбөрцөг” кино наадмын Улаан хивсний ёслолын зургаас

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here