Антони Хопкинс

93 дахь удаагийн Оскарын наадмын “шилдэг эрэгтэй дүр”-ийн шагналыг 83 настай домогт жүжигчин Антони Хопкинс хүртлээ.

Тэбээр энэ жил 84 насны босгыг алхаж байгаа билээ. Антони Хопкинс залуу уран бүтээлчдэд халаагаа тавьж өгөх хараахан болоогүй байгаа гэдгээ харуулж, “The Father” киногоороо ийн шагнал хүртлээ.

Уг кинонд тэрээр юм мартаж санадаг, ухаан санаа нь орж гардаг, сэтгэлийн асар их үймрэлийг туулж яваа аавын дүрийг бүтээсэн билээ.

Хүн хөгшрөөд ирэхээр ямар асуудал тохиолддог, за ялангуяа хань ижилгүй ганцаараа үлдэж хоцорсон хөгшчүүдэд үр хүүхдүүд нь тусдаа гарч, холдохын эрхээр үүсдэг бэрхшээлийг “өвөө”-гийн өөрийнх нь өнцгөөс үзүүлжээ.

Киноны гол дүрүүдийг Энтони Хопкинс аавын дүрд, Оскарын шагналт Оливиа Колман охины дүрд тогложээ. Дашрамд тус кино нь түүний кино карьерын хамгийн шилдэг нь гэж олон мэргэжилтнүүд дүгнэдэг байна.

Энтони Хопкинс нь үзэгчдийн дуртай “The Silence of The Lambs”, “Red Dragon”, “Meet Joe Black”, “Amistad”, “Nixon”, “The Two Popes” тэргүүтэй олон шилдэг кинонд дүрээ мөнхөлсөн амьд домог юм.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here