Song Hye Gio_Son Jun Ki
Азийн хамгийн АЛДАРТАЙ хосууд

      Өмнөд Солонгосын олны танил хүмүүс, одууд нь уран бүтээл, биеэ авч явах байдал, хувцаслалт, дүр төрхөөрөө улсдаа төдийгүй Азийн хэмжээнд ихээхэн алдаршсан байдаг.

Тэгвэл Солонгосын хамгийн сайхан, гоёмсог хосуудын жагсаалт шинэчлэгдэж, шинээр хэд хэдэн хосууд нэмэгдсэн байна. Ингээд Солонгосын шилдэг хосуудтай танилцъя.

Хюна болон E’Dawn

Huna and E'Dawn
Хюна болон E’Dawn

Солонгосын алдарт дуучин, секс бэлгэ тэмдэг гэгддэг дуучин Хюна нь Kpop-ын од E’Dawn-той үерхдэг. Тэд хоёулаа нэрт дуучин PSY-гийн эзэмшдэг P Nation дуу бичлэгийн студийн гэрээт уран бүтээлчид юм.

Сонг Хие Гио ба Сон Жүүн Ки

Song Hee Gio and Son Jo Kee
Сонг Хие Гио ба Сон Жүүн Ки

2016 онд “Descendants Of The Sun” буюу “Нарны үр сад” цувралд хамтран тоглосноосоо хойш олны хайрыг татсан хосууд 2017 онд хуримаа хийсэн билээ. Сөүл хотын Shilla зочид буудалд болсон тэдний хурим Ази тивийн анхаарлыг тэр чигтээ татаж байсан гэж болно. 37 настай Сонг Хие Гио, 33 настай Сонг Жүүн Ки нар нь өдгөө Солонгосын шоубизнесийн ертөнцийн хамгийн хүчирхэг хосуудын тоонд ордог.

Лий Кван Со болон Лий Сун Бин

Lee Kwong So and Lee Sun Bin
Лий Кван Со болон Лий Сун Бин

Тэд 2016 онд Running Man телевизийн нэвтрүүлгийн зураг авалтын үеэр танилцсан гэдэг. Шоуны дараа найзууд болж дотноссон бөгөөд өнгөрсөн оны сүүлчээр романтик харилцаатай хос болсноо мэдэгдсэн. Энэ жил 33 настай Лий Кван Со нь найз бүсгүй Лий Сун Бинээс 8 насаар ах билээ.

Taeyang болон Мин Хио Рин

Taeyang and Ming Lio Rin
Taeyang болон Мин Хио Рин

Алдарт Big Bang хамтлагийн дуучин Taeyang нь модель, жүжигчин Мин Хио Ринтэй үерхэж эхэлснээр Солонгосын сайхан хосуудын тоо нэгээр нэмэгдсэн. Мин Хио Ринийг бид 2011 онд тоглосон “Sunny” киноны тамхи татдаг, хацраа харамсалтайгаар зүсүүлдэг хөөрхөн охины дүрээр нь сайн мэднэ. Тэд 2014 оноос хойш үерхэж байгаад 2017 оны 12 сард сүй тавьсан бөгөөд улмаар 2018 оны 2 сарын 3-нд хуримаа хийсэн юм.

Лий Хио Ри ба Лий Сан Сон

Солонгосын нэрт дуучин, жүжигчин Лий Хио Ри нь 2013 оны 9 сард гитарчин Лий Сан Сонтой хуримласнаар дуу хөгжмийн салбарын хүчирхэг хос төрж байсан түүхтэй. Хэн хэн нь амьтанд хайртай, амьтны эрхийн төлөө тэмцдэг байдлаараа ижил төсөөтэй хосууд нь өдгөө гэртээ нилээд хэдэн нохой тэжээдэг. Тэднийг учруулсан зүйл нь амьтныг хайрлах хайр байсан хэмээн тэд ярих дуртай.

Rain болон Ким Тэ Хий

Rain and Kim Tae Hee
Rain and Kim Tae Hee

Үзэсгэлэнт жүжигчин Ким Тэ Хий, Kpop-ыг нэгэн цагт эзэгнэж явсан дуучин жүжигчин Rain нар бүхэл бүтэн 5 жилийн хугацаанд үерхсэнийхээ дараа 2017 онд маш нууцлаг байдлаар хуримаа хийсэн билээ. Өдгөө тэд 1 ой гарантай охинтойгоо ихээхэн аз жаргалтай амьдарч байна. Rain уран бүтээлээ хийхийн зэрэгцээ шинэ залуу авьяастан төрүүлдэг.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here