Nguyen Thi Phuong Thao-biznes-emegtei-03
Агаарын тээврийн бизнест ОД болон гялалзаж буй Тао
      Бизнесийн ертөнцөд өөрийн гэсэн томоохон оройн зайг дархалж чадсан олон олон алдарт бүсгүйчүүд бий. Энэ дундаас Ази тивийн бизнест хүчирхэгт тооцогдох таван бүсгүйг цувралаар танилцуулсан байна. Жагсаалтад багтсан шилдэг удирдагч бүсгүйчүүд хэрхэн бизнес ээ амжилтад хөтөлж, хэрхэн амжилтад хүрсэн бол…
Веьтнам улсын иргэн Нгүен Фуонг Тао нь өдгөө 49 настай бөгөөд Агаарын тээврийн том ертөнцөд өөрийн байр суурийг эзлээд буй юм. Тэрээр “Vietjet Aviation” компанийн үүсгэн байгуулагч юм.
Агаарын тээврийн салбарт бизнесээ эхлүүлж, ОД болон гялалзаж яваа цорын ганц хүчирхэг эмэгтэй бол Tао юм. Салбар өөрөө олон жилийн хугацаанд зөвхөн эрчүүд давамгайлж, тодорхойлсоор ирсэн онцлогтой.
   
Таогийн авиа компани нь 2007 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд одоо түүний удирддаг “Vietjet Aviation” компани нь Вьетнамын үндэсний агаарын тээврийн компани болох “Vietnam Airlines”-ыг зорчигчдынхоо тоогоор ардаа хаяад байна.
Анх эхлэхдээ гарын таван хуруунд багтахаар цөөн нислэгтэй байсан бол өдгөө 120 чиглэлд нислэг үйлдэж байна. Тэрбээр Вьетнам улсын анхны өөрийн хүч, хөдөлмөрөөр тэрбумтан болсон эмэгтэй гэдгээрээ онцлогтой.
Түүний хөрөнгө нь 2.5 тэрбум ам.доллараар үнэлэгддэг. Зөвхөн Вьетнамд ч биш, Зүүн Өмнөд Азийн хамгийн чинээлэг өөрийн хүч хөдөлмөрөөр баяжсан эмэгтэй хэмээн Нгуенийг нэрлэдэг.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here