amnii-haalt
Автомашин үйлдвэрлэгч "Toyota" компани АМНЫ ХААЛТ үйлдвэрлэнэ
Коронавирус тархаж байгаатай холбоотойгоор Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани амны хаалт үйлдвэрлэхээр болсон тухай Японы олон нийтийн телевиз мэдээлсэн байна.
Тунгалаг хуванцар хавтангаар хийх эдгээр амны хаалтууд нь зөвхөн амны хөндий хэсгийг хамгаалаад зогсохгүй нүүрийг бүхэлд нь бүхэлд хамгаалах аж. Амны хаалтуудаа “Toyota Motor” компани амны хаалт хүрэлцэхгүй байгаа эмнэлгийн байгууллагуудад илгээх юм.
Түүнчлэн компани үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн ялангуяа хиймэл амьсгалын аппаратны гарцыг нэмэгдүүлэхийн тулд арга технологио эмнэлгийн компаниудад дамжуулах юм байна.
Японы Ерөнхий сайд Абэ Шинзо коронавирусний халдвар тархсантай холбогдуулан онц байдал зарлахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн билээ. Одоогоор тус улсад “COVID-19”-ийн халдвар авсан хүний тоо 4820-д хүрсэн бөгөөд үүний 1116 нь Токио хотод бүртгэгджээ.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here